Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Хэн мөнгө тараасан бэ

Т.ЦЭЛМЭГ
Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтын үеэр мөнгө тарааж байгаа тухай мэдээлэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл твиттертээ бичсэн. Тэрээр “Баянзүрх дүүрэгт нэгэн үүрийн дарга С.Эрдэнийг дэмжүүлэх гэж гишүүддээ мөнгө тарааж буй бичлэг. С.Эрдэнийн нэрийг татах уу?” гэж тайлбарлаад бичлэг тавьжээ. Үүнийхээ дараа “Авилга өгч буй С.Эрдэнийн багийнхны үйлдэл АН-ын даргын сонгуулийг муухай болгочих юм аа. Баянзүрх дүүрэг дээр вангийн мөнгө ил цагаан тарж байна” гэх мэтээр хэд хэдэн удаа бичсэн байлаа. 10 мянга, таван мянган төгрөг өгч, С.Эрдэнийг дэмжээрэй гэж уг бичлэгт ярьж байсан.
Мөн С.Эрдэнэ нэрнийхээ “Р” үсэгт тэмдэглэгээ хийж санал өгсөн бол мөнгө тарааж байна гэж нэгэн хүн твиттертээ бичиж. Энэ мэтчлэн маш олон сөрөг ойлголт өгөх мэдээлэл өгсөн. Тэгвэл үүний эсрэг “Мөнгө тараагаад С.Эрдэнэ өгсөн гэж хэлүүлж байна” хэмээн тайлбарлах нэгэн ч байлаа. “УИХ-ын гишүүн, сайд байсан хүн мөнгө тараасан бичлэг хийгээд өг гэж гуйсан” хэмээн нэгэн эмэгтэйн бичлэгийг гаргаж тавьжээ. Гэхдээ “Тэр мөнгө өгч байна шүү” гэж тов тодорхой хэлээд бичлэг хийж тараана гэдэг үнэхээр гэлзээтэй. Олон нийтийн сүлжээнд хэн ч юу ч гэж бичиж болдог хяналтгүй учраас тэнцвэртэй мэдээлэл авахад бэрхшээлтэй. Гэвч 18 цаг хүртэл аль нь ч мэдээлэл өгсөнгүй.
Үүнтэй зэрэгцээд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан ч хүчингүй болгосон тул саналаа өгч чадаагүй гомдол твиттерт АН-ынхны хооронд үүсэв. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Би яалт ч үгүй Ардчилсан намын гишүүн. Харамсалтай нь намын даргын шийдвэрээр сонгох эрхээ хасуулсан гишүүн. Энэ Ардчилал уу” хэмээжээ. Үүний хариултыг АН-ын дарга З.Энхболд “Олны танилд зориулсан онцгой дүрэм байхгүй, бүх гишүүд анхан шат руугаа очих үүрэгтэй, очоогүй бол бүртгэхгүй дүрэмтэйг мэдэж ав” гэж. АН-ын гишүүдийн бүртгэлийн талаар 27-ны баасан гарагт нэгэн албан бичиг гаргасан байна. Түүнд анхан шатанд очоогүй, бичиг баримтгүй, өөрийн биеэр очоогүй, татвар бөөнөөр төлсөн, Төв АН-д бүртгүүлж, 50-100, 100-500 ширхэг анкет бөөнөөр хүлээн авсан зэрэг зөрчил гарсан учир 2016 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2017 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл төв нам дээрх бүх бүртгэлийг хүчингүйд тооцсон. Гэвч уг шийдвэр нь гишүүдийн эрхийг зөрчиж байна хэмээн жагсаал цуглаан эсэргүүцэл болсон тул нэг бүрчлэн бүх хүнтэй холбогдож мэдээллийг лавлахаар шийдсэн байна. Гэсэн ч маргаан эцэслэсэнгүй. Бүртгэл баталгаажаагүй, анхан шатандаа бүртгүүлсэн байхад нэр нь очоогүй гэх мэт гомдол санал гарчээ. Сонгуулийн үеийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдсэн талаархи мэдээлэл авахаар АН-ын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатартай холбогдох гэсэн боловч утсаа авахгүй байлаа. Мөнгө тараасан гэх асуудал, бүртгэлтэй холбоотой гомдол, маргаан, санал хураалтын үеэр гарсан зөрчил зэрэг мэдээлэл 18 цаг хүртэл тус сонгуулийн хорооноос өгөөгүй юм.

0 Сэтгэгдэл