Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Элс, хайрга олборлогчдын тусгай зөвшөөрлийг ”түдгэлзүүлнэ”
Б.БИЛГҮҮН
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогоолын хэрэгжилт ямар явцтай байгааг ярилцлаа. Энэ тогтоолыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан бөгөөд Засгийн газарт Туул голын сав газар, түүний ойр орчмоос элс, хайрга олборлохыг зогсоох чиглэл өгсөн юм.
Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж оролцсон бөгөөд нөхцөл байдал ямар байгааг ярьсан юм.
Тэрээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдан хэрэгжсэнээр гурван жил гаруйн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй. Ингэснээр зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үед шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 оны нэгдүгээр сард баталсан. Улмаар харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосны дагуу 2014 оноос эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгож байна. Хууль батлагдсанаас хойш 2017 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт /хуучнаар/ ирсэн. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой гэсэн дүгнэлт гарсан, мөн 317 өргөдөлд олгох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан” гэж танилцууллаа.
Харин Өргөдлийн байнгын хорооны 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын
• 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”,
• 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгчээ.
Гэвч, Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр цуцлах хуулийн зохицуулалттай байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй аж. Тиймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг шилжүүлэх боломжтой.
Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулаа. Уг тогтоолын төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлахыг тусгажээ. Дээрх тогтоолын төслийг Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ.
ЗӨВ ШҮҮҮ

0 Сэтгэгдэл
2017.02.02