Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч Дамдины Сүхбаатарын 124 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэхүү өдрөөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд, жанжны төрөл төрөгсөд Их жанжны хөшөө, түүний гэрийн бууринд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Сүх жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний дараа Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээв. Музейн нээлтийн хүндэтгэлтэй зочдын нэг нь Сүхбаатар жанжны гуч охин Сүхжаргалмаа байв. Тэрээр "Энэхүү музейг нээсэн нь монголын түүхийг түгээн дэлгэрүүлж буй хэрэг" хэмээн онцлоод талархал илэрхийлсэн юм.
Монгол улсын үүх түүхийн нэгээхэн илэрхийлэл болсон энэхүү үзэсгэлэнд Жанжин Сүхбаатар болон Маршал Чойбалсан нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл багтсан байна. Ойролцоогоор 160 гаруй үзвэр зөвхөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт байсныг ийнхүү олон нийтэд дэлгэсэн юм. Үзэсгэлэн долоо хоног үнэ төлбөргүй иргэдэд нээлттэй байх юм.

0 Сэтгэгдэл