Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулна

Т.ЦЭЛМЭГ
Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хийж байгаа ажлууд болон цаашдын төлөвлөгөөгөө танилцууллаа. Ерөнхий сайд холбогдох албаныхан оролцсон ажлын хэсэг байгуулах үүрэг өгсөн. Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд ахалж, нийслэлийн Засаг дарга, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагуудын дарга нар багтаж буй. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулахаар болж, яамдаас санал авч эхэлжээ. Энэ сарын 20-ны дотор багтаан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Мөн “Агаарын бохирдлын хяналт” мониторинг хийж байгаа аж. Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран автомашины дугуй болон ажилласан тос зэрэг хаягдал түлш хэрэглэж байгаа болон амьжиргааны түвшин доогуур айл өрхийн судалгааг нягталж гаргах гэнэ. Иргэдэд уриалга хүргэхээр олны танил 10 хүнийг элчээр тодруулж “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн хүрээнд сурталчилгаа хийж эхэлж. Дулаан алдагдах бууруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн бий болгох иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох “Ногоон зээлийн сан” байгуулахаар болжээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд зарим судалгааг хийсэн байна. Сайжруулсан зуух 176 мянгыг тараасан бол нүүрсийг гэр хорооллын өрхийн 90 орчим хувьд нь тарааж. Тэдгээрийн 20-30 орчим хувь нь зуухаа ашиглаж байгааг Азийн хөгжлийн банкны судалгаагаар тогтоосон байна. 2016 оны байдлаар нийслэлд 30 орчим мянган иргэн нүүж ирсэн. Тиймээс нийслэлээс ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдэх, гэр хороллын айлуудын дэд бүтцийг шийдэхэд анхаарч ажиллаж буйг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан танилцуулав.
Харин Эрчим хүчний сайд П.Ганхүү гэр хорооллын өрхийн цахилгааны тарифыг ирэх гуравдугаар сар хүртэл 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлж байгааг хэллээ. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байрлаж буй халаалтын 228 зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны шугамд холбох боломжтой. Энэ нь жилдээ 122 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлана гэлээ. Цахилгааны тарифыг хөнгөлөх ажлыг үргэлжлүүлэхэд 2017 онд 39.65 тэрбум төгрөг 2018-2020 онд 217.2 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Цахилгаан түгээх болон дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийх хэмжээний мөнгө хэмээн Эрчим хүчний сайд П.Ганхүү тайлбарлав.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Цахилгааны тарифаа цаашид хөнгөлөөд яваад байж чадах баталгаа байгаа юу. 2016 онд Салхитын аманд 150 айлын цахилгааныг шийдэж өгнө гээд тууз хайчилсан. Одоо болтол шийдэгдээгүй байна. Тэгэхээр энэ олон айлын цахилгааны асуудлыг яаж шийдэх юм бэ” гэж тодруулсан харин Эрчим хүчний яамнаас зураг, тооцоо судалгаа байхгүй учир 150 айлыг цахилгаанд холбох асуудал хойшилж буйг хэллээ.
Эрчим хүчний сайд П.Ганхүү “Нийтээрээ цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөл боломжийг хөрөнгө оруулалтыг ярьж байгаа. 2,5 кВт-тай боломжийн халаагуур ашиглаж болох 110 мянган айл өрх бий.
Цаашдаа өндөр хүчин чадалтай халаагуур хэрэглэх боломжийг хангахад шинэчлэлт, хөрөнгө оруулалт шаардлагатай” гэсэн юм.

0 Сэтгэгдэл