Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Турк буй оюутнуудын эрх ашгийг хөндөхгүй байхыг хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд, манай хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжит нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байгаа талаар ярьжээ.
Хэдийгээр хоёр талын улс төрийн харилцаа өндөр төвшинд сайн байгаа ч “Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг энэ төвшинд хүргэх нь чухал байгаа” гэж Элчин сайд Ахмет Язал дурджээ.
2013 онд Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоганы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Туркийн “Эксим” банкнаас олгохоор тохирсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 500 саяас нэг тэрбум ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа юм байна. Тиймээс энэ асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд хүслээ. Мөн Улаанбаатарт ажиллаж буй турк сургуулиудын талаарх бодлого, арга хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тэнд суралцаж буй 2000 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх, эдгээр сургуулийн асуудлыг ч, сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагааг ч Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстой гэжээ.

0 Сэтгэгдэл