Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Цагаан сарын дараа Ээлжит бус чуулган хуралдана

Олон Улсын валютын сангийн Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон хөтөлбөртэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган Сар шинийн баярын дараа хуралдахаар болжээ. УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын эхээр завсарлаж, ирэх дөрөвдүгээр сард хаврын чуулган эхлэхээр байсан. Гэхдээ намрын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаж магадгүйг хэлж байсан билээ. Тэгвэл ОУВС-гийн манай улсад хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбогдуулан 2017 оны улсын төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсөвт тусгасан хэд хэдэн халамжийн бодлого, хөтөлбөрт өөрчлөлт оруулах нөхцөл байдал бий болсон. Цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд болон сайд нар аварга малчин, улсын тэргүүний тариаланчдын шагналыг гардуулж, зарим нь тойрогтоо ажиллаж буй. Иймээс ирэх долоо хоногийн сүүлчээр ээлжит бус чуулган зарлаж магадгүй нь. Гуравдугаар сарын 2,3-ны өдөр ажлын өдөр байгаа тул энэ үед хуралдах боломжтой. Харин Засгийн газар ирэх лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж 2017 оны төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл