ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Иргэдийн амьжиргааны түвшинг чин үнэнээр тогтооно

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас айл өрх, иргэдийн амьжиргааны түвшингийн судалгаа хийж, чин үнэнээр тогтоох ажил хийхээр даалгавар гаргажээ. Энэ ажлыг энэ сарын 29-нөөс эхлэн дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан хариуцаж хийх юм байна.
Айл өрхөөр нэг бүрчлэн явж авах энэ судалгаанд ард иргэдийг үнэн зөв мэдээлэл өгөхийг албаныхан хүсч байна. Үүний өмнө хийсэн судалгаанд зарим иргэн 2-3 байртай хэрнээ бусдын байранд түрээс төлж амьдардаг, ажилгүй гэхчлэн буруу мэдээлэл өгөх зэргээр будилуулсан байдаг аж. Үүнээс болж хүүхдийн мөнгийг амжиргааны түвшингээр олгоно гэхэд л хөргөгч, угаалгын машин телевизортой эсэх гээд асуудал үүсч иргэдийн зүгээс эсэргүүцэл гарч байсан удаатай.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэхэд л түрээсийн байранд амьдардаг, гэртээ телевизоргүй хэмээн албан байгууллага, ард иргэдийг будилуулж байсан удаатай.
Ард иргэд өөрсдөө үнэн зөв мэдээлэл өгөх нь судалгааны дүнг зөв гаргах, улмаар цаашдын бодлого төлөвлөлтөд тустай хэмээн албаныхан хэлж байна.

0 Сэтгэгдэл