Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Ичинхорлоо: 100,000 хүний гарын үсэг цуглавал С.Баярын асуудлыг Английн Парламент авч хэлэлцэнэ

Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр. Энэ эсэргүүцлийг эхлүүлсэн Г.Ичинхорлоо нэгэн уриалга гаргажээ.

Уриалгадаа “С.Баяр ИБУИНВУ-д монголчуудыг болон Монгол Улсыг төлөөлсөн онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд байх эрхгүй гэдэгт 2017 оны 4 сарын 5-ны лхагва гарагаас өмнө онлайнаар  CHANGE.ORG дээр 100,000 болж нэгдэнэ үү гэж уриалъя. Яагаад гэвэл 4 сарын 5-нд Лондонд маш том хэмжээний Бизнес Форум болох гэж байна. Мэдээж ОТ, ЭТТ болон ОУВС-гийн хөтөлбөр яригдана. Дараа нь Английн Парламентад Монголыг хариуцсан бүх намын Парламентын гишүүдийн бүлэгтэй хийх уулзалт болно.

Тиймээс эдгээр хүмүүсийн сонорт энэхүү эсэргүүцлийн цар хүрээг мэдүүлж хүргэе. Монголын ард түмний бие даасан, үнэн дуу хоолойг Английн парламент болон олон улсын байгууллагуудад дуулгах боломжийг алдаж болохгүй!!!!
100,000 хүний гарын үсэг цугласан асуудлыг Английн Парламент авч хэлэлцдэг дүрэмтэй. Хэдийгээр энэ эсэргүүцэл 100 хувь Английн асуудал биш ч гэсэн хоёр орны ард түмний одоогийн болон ирээдүйн ашиг сонирхол болон дипломат харилцаанд маш чухал асуудал учраас Английн парламент энэ асуудлыг авч хэлэлцэх нь. Тэгэхээр бүгдээрээ нэгдэж энэ 7 хоногийн дотор 100000 хүргэх аяныг цааш нь ТҮМЭН ТИЙШ нь түгээгээд өгнө үү.

3 сарын 31-нд ирэх 100000 хүн бүгд гарын үсгээ зурвал бидэнд амжилт ойрхон байна. Энэ бол хамгийн тайван нэглэх маш том боломж шүү. Одоо галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор дэмжээд гараа өргөөд зогсч байгаа хүн бүрийн гарын үсгийг авмаар байна” гэжээ.

Энэ удаагийн Бизнес форумаар Монголд хөрөнгө оруулах боломжуудын тухай, Элчин сайд болон Гадаад Хэргийн Яамны Нарийн Бичиг үг хэлэх, ОТ -ийн гүний уурхай эхлэхээр оны эцсээр эдийн засгийн өсөлт дахин сэргэж сайжирах тухай,
ТТ ордыг хөрөнгийн бирж дээр хувьцаагаар арилжиж эхлэх тухай (IPO), Саяхан тохиролцсон ОУВС-гаас авч буй зээл төрийн санхүүгийн тогтвортой байдлыг авч ирнэ гэсэн сэдвүүдээр ярилцах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан