Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д визгүй зорчих тухай худал мэдээлэл тараажээ

“Дональд Трамп  Монголын иргэдийг 180 хүртэлх хоногийг хугацаатай АНУ-д визгүй зорчуулах зарлигт гарын үсэг зурлаа” гэх мэдээлэл "http://cnn-channel.com/donald-trump-signs-a-visa-free-trav…/" сайтад гарч олон хүний анхаарлыг татаад байна. Тэгвэл энэ мэдээлэл бол худлаа гэдгийг АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна. Аялал жуулчлалын зорилгоор зөвхөн Монгол Улсын иргэдэд 180 хоногийн визгүй зорчих эрх олгох тухай, ингэснээр хоёр орны худалдааны эргэлт сайжирна гэх зэрэг итгэл үнэмшилгүй ийм мэдээллийг чухам ямар шалтгаанаар тараасан нь тодорхойгүй ч манайхан нийгмийн сүлжээгээр маш хурдтай тарааж байгаа юм. Тиймээс АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яамнаас “Худалд мэдээлэл гээд хэрвээ АНУ-д зорчихоор төлөвлөсөн бол иргэдэ Улаанбаатар хот дахь тус улсын ЭСЯ-наас зохих ангиллын визийг авсчны дараа зорчих ёстой анхаарна уу” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан