Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Оффшорчдын эсрэг жагсаал болж байна

Нийслэлийн төв Сүхбаатарын талбайд “Ард түмний Онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас “Оффшорчдын эсрэг" жагсаал зохион байгуулж байна.
Өнөөдрийн энэ жагсаалд Солонгос, Швейцари, Белги улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдэхээ илэрхийлээд байгаа юм.
Цуглаан зохион байгуулагчид монгол орны газар нутаг, байгалийн баялгийг харийнханд худалдаж, олсон ашгаа хувьдаа завшин гадаадын татваргүй бүс-Оффшорт байрлуулсан хүмүүсийг төрөөс зайлуулах, тэдэнд хариуцлага хүлээлгэн төрөөс завшиж хулгайлсан мөнгийг нь эргүүлж авахыг шаардаж байна.
Цуглаанд оролцогсод “Оффшорын мөнгө бол хулгайлагдсан баялгийн мөнгө”, “ҮР хүүхдүүдээсээ хулгайлсан мөнгө”, “Оюутолгой, Ноён уул оффшорт байна” гэх зэрэг уриа лоозон барьжээ.

Нийслэлд болж байгаа энэ цуглаан жагсаалд Баянхонгор, Архангай аймгийн иргэдийн төлөөлөл уриа лоозонтойгоо ирсэн байлаа.
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан хэлсэн үгэндээ Баянхонгор аймгаас 94 настай ахмад дайчин эх орон газар нутаг, байгалийн баялгаа хамгаалахаар энэ цуглаанд ирж оролцож байгааг онцлон дурдлаа.
Мөн МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж үг хэлж оффшорын эсрэг тэмцлийг МАХН, түүний гишүүд санаа нэгтэй дэмжиж байгааг илэрхийлээд оффшор данстай хүмүүсийн ихэнх нь төрийн түшээд өндөр албаны хүмүүс байгааг тэмдэглэлээ. Тэр мөн оффшор данс, компанитай болсон нь ил байсаар атал үүнийг хязгаарлах, шалгаж нягтлах талаар юу хийхгүй байгаа УИХ, Засгийн газар энэ төр Авлигын эсрэг олон улсын конвецоор хүлээсэн үүргээ хөсөрдүүлж байгаа онцоллоо. Энэ бүхэн нь татвараас зайлсхийсэн, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулан завшсан гэмт хэрэгтэнтэй үгсэн хуйвалдаж гэмт хэргийг нь нуун дарагдуулж байгаа хэрэг гэлээ.

Үүнчлэн цуглаан дээр үг хэлсэн хүмүүс эх орныхоо байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах, үр хүүхдийнхээ хойчийн ирээдүйн төлөө эвлэлдэн нэгдэж оффшорын эсрэг тэмцлээ эцэст хүргэхийг олон нийтэд уриалж байлаа.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Оффшор бүсэд хувийн компанитай улстөрчдийн дунд Монгол Улсын нэр бүхий 40 гаруй хүний, тэр дотроо Монгол Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүн, төрийн өндөр дээд алба хашиж байсан болон одоо хашиж буй эрх мэдэлтнүүд, улстөрчид байгаа гэж Аард түмний Онц түр зөвлөл мэдэгдээд байгаа юм.
Мөн манай гаригийн 12 оффшор бүсэд Монголын 611 компани бүртгэлтэй байна. 272 компани нь Их Британы арлуудад, 193 компани Хонг Конгод, 68 компани Швейцарьт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейнштенд бүртгэлтэй байгаа гэж энэ байгууллага зарласан юм.

0 Сэтгэгдэл
zuitei
INgej temtsehgui bol bidneer toglood duuslaa shuu. Etsest ni buh mongiig chin huu hamaad ard tumniig yaduu bool bolgood alga bolno. IImd odoonoos temtsej eserguutsej erh, mongo, ed baylgaa olj avtsgaa.
2017.03.31