ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
“ЭРДЭНЭТҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ТУЗ-өөс Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг чөлөөлөв
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолы гхэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэ түйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн 49 хувийг “Монголзэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ.
Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул урхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-аас Засгийн газарт тогтоолоор үүрэг болгосон билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны үеэр УИХ-ын уг тогтоолы гхэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэ түйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус компанийн 49 хувийг “Монголзэс” корпорацаас төлөөлж байсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлжээ. Тэдний оронд буюу өмнө нь тус компанийн ТУЗ-д төрийн төлөөлж байсан дөрвөн гишүүн дээр нэмээд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Уул урхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж нарыг томилсон байна. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн ТУЗ-ийн долоон гишүүн долуулаа төрийн төлөөлөөс бүрдэж, тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээс зуун хувь төрийн өмчийнх болж байгаа юм.
0 Сэтгэгдэл























