Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд байх эрхгүй С.Баярт шаардах бичиг гардуулжээ

"С.Баяр нь Монголын Элчин сайд байх эрхгүй !!! " жагсаалыг зохион байгуулагчид түүнийг сайн дураараа ажлаа өгөхийг шаардаж, олон үнэтэй байр, оффшор дансны хөрөнгийнхөө эх үүсвэрийг бие даасан байгууллагаар шалгуулахыг шаардсан бичгээ ЭСЯ-ны ажилтан Отгонбаярт гардуулж өгчээ. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт болон ГХЯ-ны сайд нарт хандаж явуулсан шаардах бичигтэй адил 4 сарын 27-ны дотор хариугаа авна гэдгээ бичсэн байна. Түүнчлэн 4 сарын 23-ны ням гарагт олныг хамарсан нээлттэй уулзалт хийж нийтэд шууд дамжуулахыг хүсч урьжээ. Хаана, хэдэн цагт гэдгийг ярилцаж тохиролцоход хангалттай хугацаа олгосон гэдгээ ч зохион байгуулагчид хэлж байна билээ.

Шаардах бичиг гардуулж өгөхөд Элчин сайд С.Баяр харагдаагүй гэнэ. Ингээд шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суух онц бөгөөд
бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон
С.Баяр танаа.

Шаардах бичиг

Бид “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Хоёрдугаар бүлгийн Аравдугаар зүйлийн 12\ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй; 16/ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. гэсэн заалтуудыг үндэслэн танд дараах шаардагуудыг хүргүүлж байна.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон С.Баяр таныг дараах үндэслэлүүдээр Монголын ард түмнийг төлөөлж элч байх ёс зүйн хэм хэмжээг хангаагүй гэж үзэж байна.

Үүнд,

1. Элчин сайд С.Баяр АНУ-д тансаг зэрэглэлийн 10 гаруй байшин худалдан авч борлуулсан, мөнгө угаасан байж болох гэмт хэрэгт холбогдсон, эдгээр хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус

2. С.Баярын гурван охин болон эхнэрүүдийн нэр дээрх оффшор дансны мэдээлэл, баримтууд олон нийтэд ил болсон

3. 2008 оны 07 дугаар сарын 01-ий сонгуулийн будлиантай холбогдож үүссэн жагсаал цуглааны үеэр зэвсэглэсэн цагдаа гэмгүй таван залууг буудаж хороосон. Тэр үед МАН-ын даргаар ажиллаж байсан С.Баяр ”Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй. Хэрвээ буудсан бол би хариуцлагыг хүлээнэ” гэж албан ёсоор мэдэгдэж байсан ч одоо болтол хариуцлага хүлээгээгүй.

4. Таныг Ерөнхий сайдаар томилсон ард түмний итгэл найдварыг уландаа гишгэж Оюутолгойн гэрээг зурсан “бонус” шагналаа улсын төсөвт оруулаагүй хэсэг эрх мэдэлтнүүдтэй хувааж авсан гэх хардлага яригддаг. Та уг гэрээг үзэглэсний маргааш тодорхой бус шалтгаанаар Ерөнхий сайдын ажлаа хаяаад зугтсан. Оюутолгойн луйврын гэрээнээс болж Монгол улс өрөнд орж, ард түмэн ашиг хүртэхгүй байгааг өнөөгийн бодит амьдрал нотлоод байхад та л энэ гэрээгээр “бахархаад” байгаа нь ард түмнээ басамжилсан увайгүй хэрэг юм.

5. УИХ-ын гишүүн асан Г.Уянга С.Баярын авилга, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийн маш тодорхой баримтуудыг АТГ-т өгсөн ч Монголын прокурорын байгууллага "энэ хэрэг цааш явахгүй" гээд зогсоосон. Үүнийг Н.Ганболд\ АТГ-ын дарга тэргүүн комиссор асан\ “С.Баярын хэргийг прокурорт танилцуулахад наадах чинь цааш явахгүй юм байна гэсэн тэгээд л зогссон. Гэвч тодорхой нөхцөл байдал өөрчлөгдсөний дараа яаж ч эргэж болох юм материал нь байгаа “ хэмээн УИХ-ын чуулган дээр хэлсэн.Энэ бичлэг одоо ч сошиол медиад гэрч болоод явж байна. Гэтэл та үүнийг би шалгуулдаг газраар нь шалгуулаад гэмт хэрэг биш гэсэн хэмээн мэлзсээр ирсэн.

6. МАНАН-ийн удирдлага та бүхэн 27 жил ээлжлэн болон хамтарч төрийн эрхийг барихдаа: Асар том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, 60 сая малтай, оюуны потенциал сайтай залуустай, гуравхан сая иргэнийг туйлын ядуу болгож, улс орноосоо дүрвэхэд хүргэж, эх орныхоо баялгийг харийхантай хамтарч луйвардаж өрөнд оруулж дампууруулсан, хариуцлагыг улс төрч хүний хувьд хүлээх ёстой хүний нэг нь та юм.

7. Ардчилал шударга ёсны үнэт зүйлүүд алдагдаж, ард түмний тэвчээр барагдаж нийгмийн бухимдал газар авч гадаад дотоодод амьдардаг монголчууд эвлэлдэн нэгдэж жагсаал цуглаан хийж байгааг та миний эсрэг “мөнгөөр” жагсаал цуглаан хийгээд байна. Намайг ноход боорлож л байдаг би тоохгүй гэж ярьсан нь та үнэхээр нийгэм, ард түмнийхээ амьдралаас тасарсан гэдгийг нотоллоо.

8.Таныг элчин сайдаар томилогдсон мэдээллийн доорхи бичсэн олон нийтийн дургүйцэл, хараал,бухимдлыг та ер анзаарч харсангүй бас тоосонгүй. Хэрвээ эх орон, ард түмнийхээ сайн сайханы төлөө сэтгэл зүрхээ зориулж үнэнч шударгаар ажиллаж байсан бол өөрийн чинь эсрэг 8000 гаруй гарын үсэг албан ёсоор зурагдаад байна. Цаашид ч та бүхний шударга бус үйлдэл, ард түмнээ үл тоож буй байдлын эсрэг, шударга ёсны төлөө бид эцсээ хүртэл тэмцэх болно.

9. Бид ИБУИНВУ–ын Лондон хот дахь Монголын Элчин сайдын яамны үүдэнд 2017 оны 3 сарын 8 наас долоо хоногийн зургаан өдөрт өдөр бүр “С. Баяр – Монгол Улсын Элчин Сайд байх эрхгүй !!" уриан дор цуглаан хийж байна. Өдрөөс өдөрт биднийг дэмжигчдийн эгнээ өргөжсөөр байна. Бид энэ шаардах бичгийн хангалттай хариу авсан гэж тогтоох хүртлээ дэлхий даяар биднийг дэмжигчдийн гарын үсгийг үргэлжлүүлэн цуглуулж Монголыг Элчин Сайдын өмнө хийж буй энэ жагсаалыг үргэлжлүүлэх болно.

10.Энэ бүхнийг тунгаан бодоод С.Баяр та Монгол Улсаас ИБУИНВУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын ажлаа өөрийн хүсэлтээр дариухан өгөөд, улс төрч хүнийхээ ёс зүйг гаргаж шалгуулахыг нэрээ цэвэрлэхийг шаардаж байна.

11. Эдгээр шаардлагын хариуг 2017 оны 4 сарын 4 ний өдрөөс эхлэн 4 сарын 27 хүртэл хугацаанд албан бичгээр хариу өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол бид Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль эрхийн дагуу тэмцлийн дараагийн шатанд шилжих болно.

12. Монгол Улсын иргэн С.Баяр таныг Их Британи Улсад амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзах нээлттэй ярилцлаганд 4 сарын 23-ны бүтэн сайн өдөр урьж байна. Болох газар болон эхлэх цагийг урьдчилан мэдэгдэх болно. Хугацаа хангалттай байгаа тул зохицуулж чадна гэж итгэж байна.

Шаардлага гаргасан:
Монгол Улсын иргэдийг төлөөлж:
Гомбодоржийн Ичинхорлоо,\Регистрийн дугаар ЛЮ77042701\
Эрдэнээгийн Одонгэрэл \ Регистрийн дугаар.ЦС69021360\
\Онлайн гарын үсэг )1612( болон иргэдийн гарын үсгийг хавсаргав\ гэжээ.

Мөн энэхүү жагсаалыг анхлан зохион байгуулсан Г.Ичинхорлоо өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “4 сарын 5-нд Лондонд маш том хэмжээний Бизнес Форум болох гэж байна. Мэдээж ОТ, ЭТТ болон ОУВС-гийн хөтөлбөр яригдана. Дараа нь Английн Парламентад Монголыг хариуцсан бүх намын Парламентын гишүүдийн бүлэгтэй хийх уулзалт болно. Тиймээс эдгээр хүмүүсийн сонорт энэхүү эсэргүүцлийн цар хүрээг мэдүүлж хүргэе” хэмээн уриалга гаргаж байсан.

Тэгвэл тэрээр зохион байгуулагчдынхаа хамтаар Бизнес форум дээр очино гэдгээ мэдэгдлээ. Энэ талаараа “Бидний зорилго энэ бизнес форумыг үймүүлэх ямар ч сонирхол байхгүй. Харин зохих хүмүүстэй уулзана. Монголын ард түмний бодит дуу хоолойг боломжтой суваг бүхнийг хайн олж дуулгах болно. Энэ бол мэдээж зөвхөн эхлэл...Гэхдээ эргэж буцаж болохгүй зам гэдгийг мэдэрч байна. Тиймээс бүгдээрээ өдөр өдрөөр юу болохыг харъя. Аль болох олуулаа нэгдэе. Бид чадахгүй юмаа амлахгүй, харин чадахыгаа л эх орон, ард түмнийхээ төлөөлөл болж байгаа орон зайндаа чадах бүхнийгээ та бүхэнтэй хамтарч хийе. Тиймээс дор дороо чадахыгаа л хийгээд байгаарай хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ МАШ ЗӨВ ЭНЭ МЭТЭЭР ТӨР ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ ЭВДСЭН ЭТГЭЭДҮҮДЭЭС ДОТООДДОО БОЛОН ГАДААДДАА САЛЦГААЯ ХҮН ТӨРӨЛХТӨНД ТӨРТ ЁС, УХААЛАГ ТӨРИЙН ҮЛГЭР ҮЗҮҮЛЖ ЯВСАН ЭЦЭГ ӨВГӨДИЙН НЭРЭЭР БАХАРХАЯ МУУ ХҮМҮҮСЭЭС САЛЦГААЯ
Хамгийн их уншсан