Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Оффшорчдыг УИХ-аас түдгэлзүүлж, С.Баярыг эргүүлэн татахыг шаардав
“Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ийнхөн УИХ-ын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд оффшор данстай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг шаардаж УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүллээ.
“Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий дэд зохицуулагч Б.Батсайхан “Дэлхий нийтээр оффшорчдын эсрэг тэмцэж зарим нэг нь амжилтад хүрээд байна. Харамсалтай нь бүтэн жилийн хугацаа өнгөрөөд байхад манай Монголын төрд байгаа эрх мэдэлтнүүд дорвитой алхам хийсэнгүй. Бид энэ аалзны тор шиг болсон сүлжээнээс тодорхой хоёр утсыг татаж эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байна. Өчигдрийн хаврын чуулган дээр Ерөнхийлөгч маань оффшорчдын эсрэг ард түмнийхээ талд байна гэж хэлсэн. Их хурлын дарга хүртэл оффшорын эсрэг байна гээд хэлчихсэн. Иймээс хэлсэн үгэндээ хүрч тодорхой ажлыг хийхийг бид шаардаж байгаа” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчид хаягласан шаардлагадаа Их Британийн нэгдсэн вант Улсад элчин сайдаар томилогдсон С.Баярыг эгүүлэн татахыг дурджээ. Энэ талаар тэрээр “Хууль бусаар хөрөнгөтэй болсон, үүнийгээ бараг хүлээн зөвшөөрсөн С.Баяр гэж хүнийг элчин сайдын яамнаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд татаачээ гэсэн шаардлагыг ерөнхийлөгчид хүргүүлж байгаа. Үүний эсрэг гадаадад амьдарч байгаа болон Улаанбаатар хотын иргэд жагсаж байна. Иймээс энэ хүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлээд шалгаач ээ” гэлээ.
Шаардлагын хариуг 2017 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14 цагт “Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн”-ий төлөөлөл Төрийн ордноос биечлэн хүлээн авах гэнэ.

0 Сэтгэгдэл