Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оффшорын эсрэг лобби бүлэг байгуулав
Тэрбээр УИХ-ын даргад өргөх бичгээ барьсны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Холбооноос Фанамын баримт бичгийг олон нийтэд дэлгэсэн. Энэхүү баримтаар зөвхөн Монголын төдийгүй олон улсын томоохон улс төрчид, бизнес эрхлэгчид оффшор бүсэд данстай нь илэрсэн. Одоогоор УИХ дээр оффшорын эсрэг буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Энэ хууль гарсны дараа лобби бүлгийн зүгээс хэрэгжилтийг хангах, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж оффшор бүсэд байгаа мөнгөний эх үүсвэрийг шалгуулах, татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах болно хэмээн мэдээллийнхээ үеэр онцлов.
Тэрбээр, “Лобби бүлэг “Эдийн засгийн хууль бус ажиллагаатай тэмцэх түр хороо” байгуулахаар ажиллаж байна. Түр хороо байгуулах тогтоолын төслийг удахгүй өргөн барина. Оффшорын эсрэг ажиллах нь улс төрийн намуудын нэг нэгнээ унагах тэмцэл байх ёсгүй. Нам харгалзахгүйгээр хууль бус мөнгөний эргэлттэй тэмцэх болно” хэмээв.
Лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Билэгт нар нэгджээ.
Улс орнуудаас оффшор бүсэд нийт 21-32 их наяд ам.доллар хадгалагдаж байгаа гэсэн судалгааг Олон улсын байгууллагууд гаргасан байна. Хөгжиж байгаа улс орнууд оффшорт байгаа мөнгөө илрүүлж, хуулийн дагуу татвар авахад л гадаад өрөөс бүрэн салах боломжтой гэсэн судалгаа бий гэдгийг лобби бүлгийн гишүүд танилцуулав.

0 Сэтгэгдэл