ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
”Приус” маркийн машинд татвар ногдуулах уу

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа 100 хувь тэглэсэн байсан "приус" маркийн машины татварыг 50 хувь ногдуулахаар оруулж ирснийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байсны зэрэгцээ татвартай болгосноор хэдэн төгрөгийн орлого төсөвт төвлөрөх вэ гэсэн асуудлыг тодруулсан.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн эл асуултад, "Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр болон цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татвар ногдуулснаар 2017 онд 32,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ" хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Цахилгаан эх үүсвэртэй машиныг бусад улс орнууд урамшуулж байхад манай улс яагаад татвар тавьж байна вэ" гэсэн асуултыг тавьсан. Ингэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, "Хос тэжээлт машины хэрэглээнд бусад улс орнууд урамшуулал олгодог ч татвартай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс шиг 100 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Тиймээс 50 хувиар тооцож татвар авахаар болж байна" гэсэн юм.
Уг асуудлыг чуулганы хуралдаанаар дахин авч хэлэлцэнэ.
эргүү дагзнууд

0 Сэтгэгдэл
2017.04.12