ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Гадаад харилцааны яам мэдэгдэл гаргав
Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед Монгол улсын зүгээс бүс нутгийн аюулгүй байдын талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.
Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.
Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно." гэжээ
Солонгосын хойгийн байдал улам хурцдаад байгаа энэ үед Монгол улсын зүгээс бүс нутгийн аюулгүй байдын талаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна.Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна.
Монгол Улс Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангид байх ёстой гэж үздэг. ЗХА-ийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад яриа хэлэлцээний бүхий л боломжит суваг, механизмыг ашиглан, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг санаачилгаар дамжуулан цаашид ч хүч чармайлт гаргах болно." гэжээ
0 Сэтгэгдэл























