ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Орос: Монголын УЦС Байгаль нуурт яаж нөлөөлөхийг үнэлж өгөхийг шинжээчдээс хүслээ
ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Монголчуудад хандаж Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд ямар нөлөөлөл үзүүлэх талаар шинжээчдийн иж бүрэн зөвлөмж гаргуулах санал тавилаа гэж Байгаль орчны яамны хэвлэлийн алба мэдээлжээ.

Сайд энэ талаараа Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны талаарх Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга У.Хүрэлсүхэд захидал илгээсэн байна.
“Оросын Байгаль орчны сайд Эгийн голын Усан цахилгаан станц болон усан цахилгаан станцын бусад байгууламжуудыг Сэлэнгэ мөрний сав газарт барих нь Байгаль нуурын эко системд хэрхэн нөлөөлөх талаар энэ талаарх олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийн дараа шинжээчдийн зөвлөгөө явуулахыг санал болгосон” гэж мэдээлэлд дурджээ.
Буриадад болсон ийм санал асуулгаар иргэд нийтээрээ Усан цахилгаан станц барихыг эсэргүүцсэн юм. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар бол Байгаль нуурын 650 төрөл зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болох аюул нүүрлэж байгаа юм. Ийм санал асуулга, хэлэлцүүлэг бас Эрхүү мужид болно.
Россия это империя зло. Экономический невыгодно. Они очень пюбять давить других. М ыдолжны постройть для будуших.
ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской Монголчуудад хандаж Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын эко системд ямар нөлөөлөл үзүүлэх талаар шинжээчдийн иж бүрэн зөвлөмж гаргуулах санал тавилаа гэж Байгаль орчны яамны хэвлэлийн алба мэдээлжээ. 
Сайд энэ талаараа Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны талаарх Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга У.Хүрэлсүхэд захидал илгээсэн байна.
“Оросын Байгаль орчны сайд Эгийн голын Усан цахилгаан станц болон усан цахилгаан станцын бусад байгууламжуудыг Сэлэнгэ мөрний сав газарт барих нь Байгаль нуурын эко системд хэрхэн нөлөөлөх талаар энэ талаарх олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлгийн дараа шинжээчдийн зөвлөгөө явуулахыг санал болгосон” гэж мэдээлэлд дурджээ.
Буриадад болсон ийм санал асуулгаар иргэд нийтээрээ Усан цахилгаан станц барихыг эсэргүүцсэн юм. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар бол Байгаль нуурын 650 төрөл зүйлийн ургамал, амьтан устаж үгүй болох аюул нүүрлэж байгаа юм. Ийм санал асуулга, хэлэлцүүлэг бас Эрхүү мужид болно.
0 Сэтгэгдэл
2017.04.19























