Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалт татах орчин бүрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нарын санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Монгол Улстай ижил төстэй, нээлттэй эдийн засаг бүхий жижиг улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банкийг нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интеграцид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтой байдаг аж.
Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, мөн зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зэргийг зөвшөөрч байгаа бол хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хоригложээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулах банкууд хуулийн төсөлд заасан үйл ажиллагаа явуулах хязгаарлалтын дагуу дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээс бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй байх зохицуулалтыг санал болгож байгаа аж.

Хуулийн төсөлд зааснаар Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй харин хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байх юм байна. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчинг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээж өгнө гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 14 банкны дийлэнх нь буюу 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай юм байна. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн дүрмийн санд нь л мөнгө эзэмших байдлаар орж ирсэн байгаа нь урт хугацаатай хөрөнгийн урсгал нэмэх агуулгагүй аж. Тиймээс энэхүү шинэ хууль батлагдсанаар эрхзүйн тогтолцоог боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлнэ хэмээн хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан тайлбарласан юм. Мөн энэ хууль батлагдсанаар Хөгжлийн банктай зөрчилдөх асуудал гарна, өрсөлдөөн үүснэ. Тиймээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжиж, эрсдлийг нь бууруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болж байгааг ч хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бизнесийн үйл ажиллагаа явуулах хүмүүс эдийн засгийн сонирхлоо дагаж орж ирнэ. Тиймээс хууль батлагдсанаар эдийн засгийн ямар орчин бүрдэх вэ. Олон улсын валютын сан Монголоор валютын урсгалыг дамжуулахын эсрэг байна гэнэ лээ. Ханш нь өсөөд байгаа валютыг эмчлэхгүй бол валютын сан бидэнд хэрэггүй.

Төсөл санаачлагч Б.Жавхлан: Валютын урсгал бизнесийн орчноос хамаардаг. Харамсалтай нь, Оюутолгой зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компанийн мөнгөний урсгал дандаа гадаад улсаар явахаар заачихсан юм билээ. Тэгэхээр цаашдаа гаднын банк, санхүүгийн институцийг татъя гэвэл хөрөнгө оруулалтын урсгалыг манайхаар дамжуулах хэрэгтэй. Эдийн засгийн идэвхижил саарч, зээлжих зэрэглэл буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалттай банк шахалдан орж ирэх нь юу л бол. Гэхдээ бид энэ хуулийг баталснаар эрх зүйн хувьд нь нээлттэй болгож өгнө гэсэн хариулт өгсөн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Хуулийн төслийг дэмжиж байна. Арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг болсон. Сүүлийн 25 жил үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкнуудын ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажилласан. Үндэсний баялаг бүтээгчдэд хямд хүүтэй, урт хугацаатай зээлийг оруулах боломж байгаа. Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд эдийн засгаа боомилсон бодлого явуулсан. Сүүлдээ арилжааны банкууд зээл өгдөг биш хадгаламж татдаг, Засгийн газрын үнэт цаас байршуулдаг газар болоод байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын банк байгуулагдах эрхзүйн үндэс бий болох ёстой. Баялаг бүтээгчдийнхээ бизнесийг худалдаж авдаг процесс амьдрал дээр байна. 20 гаруй жил зүтгэсэн бизнесийг нь арилжааны банкууд зээл татан байгуулж байна гэсэн юм.

1 Сэтгэгдэл
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Хамгийн их уншсан