Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Албан тасалгааны цонхоор Амьдрал саарал харагдаж байна уу

Н.БАТ
МАН-ын байрны хаалгаар ортол яагаад ч юм найр наадам хийгээд ч байгаа юм уу эсвэл баяр хөөр болоод байна уу гэх бодол төрнө. Хаалганы өөдөөс харсан Сүхбаатар жанжны залуу төрхийг хадгалах барималын урд тоо томшгүй олон ширээ засчээ.
Магадгүй жанжин найр наадамд бэлтгээд сүйд болоо юу гэмээр. Уг нь МАН байрынхаа сул зайг ашиглаад ийн хоолны газар үүдэндээ нээсэн нь энэ бололтой. Хүн хүлээн МАН-ын үүдэнд зогссон хэдэн минутад УИХ-ын гишүүд, яам агентлагийн дарга нар зогсолтгүй орж гарна. Өнөөх урлаг соёлын одод маань ч орж гараад л...
Гэхдээ МАН-ын байранд ороод цонхоор гадагш харж зогсоход “Албан тасалгааны цонхоор амьдрал барзгар харагдана” гэж хэлмээр.
Өнөөх “Хонх” хамтлагийн
Албан тасалгааны цонхоор
Хот сайхан харагдана
Холхиж яваа хүмүүс
Хоосонгүй санагдана аа гэдэг дууг хэн нэгэн нь
Албан тасалгаанд орчихоор
Хот сайхан харагддаг юм байна
Холхиж яваа хүмүүс
Хоосон баянаар ялгарна гээд буулгачихсан байсан нь өөрийн эрхгүй санаанд буув.
Сүхбаатар жанжны өмнөх ширээнүүд дүүрээгүй байсан ч дээрээс бууж ирэгсэд өдрийн хоолондоо орж байгаа бололтой дуу шуу ихтэй. Харин ердөө шилэн хаалганы цаана саарал бүүр хар саарал амьдрал үргэлжилнэ. Тэнгэр сааралтаад шороо босох ч савхин хүрэм өмсч, харвин гэдсээ ил гаргасан бүсгүйчүүд, өөр хоорондоо үсдэлцэн зодолно. Тэдний дунд биеийн тамирын саарал өмд, хар хүрэм, улаан малгай өмссөн залуу холхино. Зодолдож, үсдэлцэж, өшиглөлцөх хүүхнүүдийг болиулах зоригтон харагдахгүй. Нэг бүсгүй нь босс нь бололтой Д.Нацагдоржийн хөшөөтэй урд сааднаас гарч ирсэн хэдэн “хар” хүүхэн болгоныг өшиглөх.
Улаанбаатарын өмнөх хүүхнүүд бүүр амьдралд дэндүү нухлагдаад үнэндээ хэдэн жилийн өмнөх өвгөнтийн хөндийхний дүр төрхтэй ойр болчихож.
Хүмүүс хажуугаар дөлөх ч заавал эргэж харна. Амьдрал үнэхээр бараан байна. Зөвхөн амьдралын бодит үнэнг мартахын тулд тэд согтуу байдалтайгаар үйлчлүүлэгч хүлээх.
Хоёр бүсгүйн зодоон ч нэлээн удааширч, бие биенээ хүйтэн цемент дээр дараад унагажээ. Хажууд нь хэдэн халтар эрчүүд инээн зогсох. Ашгүй МАН-ын байрны аж ахуйн албанд ажилладаг бололтой 50 гаруй насны ах тэднийг чиглэн алхаж, хоёр хүүхнийг салгав.
Толгой нүцгэн цагдаа ч ирлээ. Цагдаагаас бүсгүйчүүд дөлж байгаа шинж алга. Тойроод зогсчихсон, доош харан толгойгоо маажих.
Тэдний дунд 20 гаруй насны бүсгүйчүүдээс эхлээд дөч эргэм насныхан ч харагдав. Хаврын нар, салхинд гундаж, харласан царайгаа байдгаар нь энгэсэгээр хулдаж, хугархай шүдээ гарган инээж, архины халуундаа ойртсон эр болгоноос зүүгдэх бүсгүйчүүдийг амьдрал үнэхээр гамгүй эдэлж.
Улаанбаатарын “бүсгүйчүүд” МАН-ых болчихож. Үнэндээ дарга нарын албан тасалгааны цонхоор яг нүдэн дээр нь нөгөө ертөнцийн бодит төрх ийн урсана...

0 Сэтгэгдэл