Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээ зэвсэглэхэд Оросоос тусламж хүслээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээ дахин байгуулж, зэвсэглэхэд туслахыг гуйлаа гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
Монгол улсын батлан хамгаалах бодлогыг шинэчилж байгаа болон Батлан хамгаалах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан тухайгаа Б.Бат-Эрдэнэ оросын сайдад мэдээлээд Зэвсэгт хүчний зорилтуудаа танилцуулсан байна. Энэ үеэрээ “Үүнтэй холбоотойгоор бид манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, зэвсэглэлийг сайжруулах, ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийг дахин байгуулахад туслахыг хүсч байна” гэжээ.
Тэр бас цэргийн боловсон хүчин бэлтгэхэд Орос ихээхэн дэмжиж тусалж байгааг тэмдэглээд өнөөдөр оросын цэргийн 20 дээд сургуульд монголын 350 цэргийн албан хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцаж байгааг дурдсан байна.
Орос, монгол хоёр хөршийн хувьд хамтарсан хээрийн сургууль байнга хийдэг юм. Хамгийн сүүлд 2016 оын есдүгээр сард “Сэлэнгэ” хээрийн сургуулийг хамтран хийхэд монголчууд мото буудлагын рот, хуягт машинууд, танк, миномёт, тийрэлтэт буудлагын батарей оролцуулсан юм хэмээн vz.ru сайт мэдээлсэн байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзах үеэрээ Агаараас эсэргүүцэн хамгаалах цэргээ дахин байгуулж, зэвсэглэхэд туслахыг гуйлаа гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Монгол улсын батлан хамгаалах бодлогыг шинэчилж байгаа болон Батлан хамгаалах хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан тухайгаа Б.Бат-Эрдэнэ оросын сайдад мэдээлээд Зэвсэгт хүчний зорилтуудаа танилцуулсан байна. Энэ үеэрээ “Үүнтэй холбоотойгоор бид манай зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, зэвсэглэлийг сайжруулах, ялангуяа агаараас эсэргүүцэн хамгаалах цэргийг дахин байгуулахад туслахыг хүсч байна” гэжээ.

0 Сэтгэгдэл