Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
МАН концессийн гэрээнд аудит хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа Концессийн тухай хуулийн хэрэгжилт болон концессийн гэрээтэй танилцаж шалгах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлт, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсчээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Концесстой холбоотой улстөржүүлсэн мэдээлэл багагүй гарч байна. Шинэ Засгийн газар концессын нэг гэрээг шинээр байгуулж, бусад нь өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нөхцөлүүд байна. Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км автозам, Өмнөговь аймагт Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлээс Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км автозам, Дархан-Эрдэнэтээс Сант-Орхон чиглэлийн 22.2 км автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 107 км автозамын таван төсөл байна. Эдгээр таван гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2017 онд байсныг хойшлуулж 2020 онд болгон төлөх нөхцөлийг нь сайжруулсан” гэв.
Мөн тэрбээр “Концессын гэрээтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцээд нэн яаралтай Концессийн тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх, барих, шилжүүлэх, концессийг үндсэндээ хориглоно гэдгийг Засгийн газарт анхааруулсан. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбогдуулан өмнө хийгдсэн 11.1 их наяд орчим төгрөгийн концессийн гэрээнд ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу аудит хийж, хэдэн оноос яаж санхүүжүүлэх боломжтойг тогтоохоор санал нэгдлээ. Ойрын хугацаанд Засгийн газар концессийн гэрээний асуудлыг дахин хэлэлцээд алиныг нь эхлэх, алиныг нь хойшлуулах талаар тохиролцоод оруулж ирнэ” гэлээ.
Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажлыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээний дагуу ирэх долдугаар сард эхлүүлж 2020 он гэхэд дуусгах төлөвтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл