
Монгол Улсын Ерөнхий сайд асан, АН-ын гишүүн Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, өөртэй нь холбоотой зарим асуултанд хариу өглөө. Түүний ярианаас онцлох зарим хариултыг хүргэе.
-170 мянган айлд очдог нүүрсний үнэ 200 мянган төгрөг байсныг 120 мянгаар багасгаж, 80 мянган төгрөг болгосны төлөө Л.Гансүхийг хорьсон. Засгийн газрын нэрийн өмнөөс ажилласны төлөө шүү дээ. Л.Гансүх гэдэг хүнийг амьдралаар нь тоглосон нь шударга уу. Манай иргэд хууль хяналтын “хонгил” ямар ажил хийж байгааг харсан шүү дээ. Төсвөөс нэг төгрөгийн ч татаас өгөөгүй. Юмны үнийг өсгөж иддэг болохоос бууруулж иддэг логик байна уу.
-Хар амиа хичээсэн бэртэгчингүүдийн цуглуулга болсон энэ Засаг төр чинь.
-Монгол Улсын Ерөнхий сайдыг ажлаа хийж байхад нь ахлах зөвлөхийг нь шоронд хийсэн чинь “Алтанхуяг аа чи Ерөнхий сайд биш шүү. Бид нар хууль хяналтынхныг барьж байна. Чи хүний үгэнд ордоггүй яасан мангар амьтан бэ. Май чи” гэж байгаа юм.
-Л.Гансүх гэдэг хүнийг яллаагүй. Алтанхуяг гэдэг хүнийг яллаж, шинэчлэл гэдэг зүйлийг унагасан.
-Чамайг өөрийг чинь биш мөртлөө чиний ойр дотны хүмүүсийг тамлана гэдэг бол чамтай л ярьж байгаа юм. Чи тэрэн дээр хатуу сэтгэл гаргаад Ерөнхий сайд царайлаад яваад байх ёстой юу. Гэхдээ би бууж өгөөгүй.
-Миний орчин тойрноос 10 гаруй бараг 20 хүн шоронд орсон байх. Тэд нартайгаа уулзаад ярихаар Алтанхуяг гэдэг хүний “но”-г хэлчих тэгээд л гарчихна гэж хэлдэг гэсэн. Зөвхөн нүүрсний хэргээр 6 хүн шоронд орсон.
-2006 оноос АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал оруулж томилдог болсон. Шүүх, прокурор энэ хүний дор ажилладаг болсон. Ийм учраас хууль хяналтынхан хэсэг бүлэг хүнээс бүрдсэн хонгил үүсгэсэн гэж хэлээд байгаа юм.
Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч болсон хүн хамгийн түрүүнд үүнийг өөрчлөх хэрэгтэй.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заагаагүй эрхээсээ татгалзах хэрэгтэй.
-Монголын төрийг төр шиг төр болгоё гэвэл Н.Алтанхуяг байтугай хэнбугай ч үүнээс татгалзах хэрэгтэй.
-Ерөнхийлөгч гэдэг хэн нэгэн гэмт хэрэгтэн хүний орогнодог газар биш. Гэхдээ гэмт хэрэгтэн хүн тэнд очихгүй.
-2016 онд Сонгууль хийсэн гэж бодож байна уу. Ёстой горьдов оо. Хулгай дээрмийн сонгууль болсон.
- Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэдэг чинь манай намынх биш. МАНАН-гийн Засгийн газар. Ч.Сайханбилэг бол Ардчилсан намын хүн.
-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Сангийн сайд нь одоогийн Ерөнхий сайд байсан биз дээ. Сангийн сайд нь мэддэггүй өр гэж Монгол Улсад байх уу.
-Ардын нам ялсан гэж хөөрөөд суугаад байна. Гэтэл ялаагүй байхгүй юу. Бүлэглэл ялсан.
-Эрдэнэт дээр толгой гашилгаад суугаад байгаа биз дээ. 65 гишүүнтэй нам шүү дээ.
-Би бол хардаж сэрдэж ярьдаг хүн биш. Би бол баримт л ярьдаг хүн.
-“Биднийг шоронд хийгээд лицензийг нь дээрэмдэж байна. Мөнгө авч байна” гэж бизнесийнхэн хэлсэн. Үүнийг би Ерөнхийлөгчид хэлсэн. Та үүнийхээ учрыг ол. Та АТГ-г томилдог учраас гэж хэлсэн нь бодлогын зөрчилдөөн болсон. Прокурорын мөрдөнг АТГ-ын харьяанд аваачна гэхээр би болохгүй ээ гэсэн. Энэ бас бодлогын зөрчилдөөн болсон.
-Тэрний дараа залгамжлагч нь тэр байна. Тэрний замд тэр тэр саад болно гэх механизм хүртэл бий болсон.
-Эрүү шүүлтэнд чинь мах комбинатын улаан ямаа шиг явж байгаа хүн чинь би шүү дээ. Тэр дундуур явсан хүн хэн нэгнээс өш хонзон авах тухай боддоггүй юм. Мартаж чадахгүй ч уучилж чадна.
-Монголчуудын маань хүсэл тэмүүлэл өнөөдөр нухчин дарагдаж байгаад би хамгийн их харамсаж байгаа.
-Энэ удаагийн Ерөнхийлөгч чинь Эрдэнэтийн 49-ийг хамгаалагчийг л тодруулах гээд байгаа юм биш үү
Ерөнхийлөгч болбол...
- Талцал хуваагдлыг үгүй болгох ёстой. Монголчуудыг зөөлрүүлэх ёстой. Хууль хяналтын байгууллага дээр бий болчихоод байгаа шударга бус, хонгилыг алга болгох ёстой.
- Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүн ёс суртахуунтай баймаар байна. Төрд гарсан хүн шуналаа хязгаарладаг байх ёстой.
-Эдийн засгийн хувьд нэг л бодлого явуулна. Яавал цөөнх нь баяжиж, олонх нь ядуурахгүй байх вэ. Дундаж давхаргын бодлогыг зарлан тунхаглаж байгаад хэрэгжүүлнэ.
-Монгол ёс заншлыг худлаа зарлан тунхаглахгүй. Энэ чиглэлд бодлого явуулна.























