Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ ЦАГ ИРЛЭЭ СЭРЦГЭЭЕ!
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс "анхдагч чөлөөт хэвлэл"-ээр өргөмжлөгдсөн "Ардчилал" сонины анхны дугаарын тэргүүн нүүрт нийтлэгдсэн нийтлэлийг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлийг Д.Дорлигжав (МоАХ-ны ерөнхий зохицуулах
зөвлөлийн гишүүн)
нийтэлж байжээ

УЛС НИЙГМИЙНХЭЭ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ


Ардчилсан хувьсгалын явц

1. Хувьсгалын   эхлэл.

Эрх баригчдын улс нийгмээ удирдан чиглүүлэх арга барил нэгэнт үхшрэн үйлчлэхээ больж нөгөө талаас нийгмийн хөдөл­мөрчин давхарга хуучин маягаар амьдрахыг үл хүсэн, энэхүү зөрчил туйлдаа хүрч хурцадсаар хувьсгалжуулагч хүч буй болохыг хувьсгалын тохироо бүрдлээ гэж үздэг жамаар 1989 оны сүүлээр БНМАУ-д Монголын Ардчилсан Холбоо улс төрийн хувьсгалч шинэ хүч болон төрж гарсан билээ.

Монголын Ардчилсан Холбоо анхныхаа цуглаанаас өргөн барьсан бичигтээ БНМАУ-д улс төрийн системийг үндсээр нь өөрчлөхийг шаардаж манай түүхэнд анх удаагаа нэг намын ноёрхлыг эцэслэн олон намын системийг бий болгохыг зорилт болгон дэв шүүлсэн юм. Улс төрийн шинэ байгууллага үүсэн бий болох буюу дээрх баримт бичигт тусгалаа олсон улс төрийн шаардлагууд нь манай нийгэм улс төрийн амьдралыг сүрхий доргиож нэг хэсгийг нь цочоон, нөгөө хэсгийг нь сэрээсэн, олон түмний хүсэн хүлээсэн шинэ цагийн хонхны дуу болон улс даяар цуурайтлаа.

Ийнхүү Монголын Ардчилсан Холбоо анх үүссэн цагаасаа ард олноо улс төрнйн унтаа байдлаас сэрээж улс орныхоо дотоод амьдралыг эрс идэвхжүүлсэн төдийгүй элдэв аргаар нуун далдалж байсан онол, аргачлал улс төрийн бодлогын ноцтой алдаануудыг илчлэц, гаргах, тэдгээрийн учир шалтгаан, эздийг нэр цохон заах зэргээр нүдийг нь тайлж байна.

Ард түмннйхээ сайн сайхны төлөө, эрх баригч, нам, төрийн үйл ажнллагаа, ард иргэдийнхээ ахуй амьдралыг үндсээр нь өөрчилж, ардчиллыг хангах, өөрчлөн байгуулалтын үйл явцыг эрс хурдасгахын төлөө хувьсгалч манлай хүч болон гарч ирсэн Монголын Ардчилсан Холбоо нууц далдуур бүрэлдэж байсан ннйгмийн хурц зөрчлүүдийг ил гарган улс төрийн сөрөг үзэл, байр суурь, эрх  ашиг,   хүчнүүдийг ил тод болгоход хувь нэмрээ оруулсныг хэн ч маргахгүй бизээ.

Ингэснээрээ Монголын Ардчилсан Холбоо, МАН ардчилал дэвшлийн эсэргүүцэгч хүчнийг илчилж, өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн төлөө тэмцэгч хүчнийг элдэв дарамтаас чөлөөлж нэгтгэх буюу улс төрийн амьдралд эрх чөлөөтэй оролцох нөхцөлийг бий болгох эхлэлийг тавьсан гэхэд хилсдэхгүй.    
Энэ бүхний дүнд Монгол улсад өрнөж буй ардчилсан хувьсгал, түүний явц нь дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо.

Монголын Ардчилсан Холбоо, МАН улайран дайсагнасан үзэл, хуучин сэтгэлгээ, үхширсэн арга мэх, төрөл бүрийн хавчлага, шударга бус явууллага, айж эмээх, улс төрийн соёл дутах зэрэг сталинч цэдэнбалч үеийн элдэв хор уршгийг гэтлэн давсаар тэмцлийн бэрх замыг туулж байна.

Аливаа хувьсгалын жам ёсоор шинэ хуучин хүчний хооронд улс төрийи зөрчил гардгийг тод томруун товойлгон, шийдвэрлэвэл зохих цаг үеийн тулгамдсан зорилт болгон хурцаар тавьсны уршгаар нэлээд хүн эрх баригч намын төв хорооны өдөөн хатгалганд автаж түүнийг Монголын Ардчилсан Холбооны удирдагчдын хувийн зан чанар нь мэт ойлгон ноцтой ташаарч байна.
    
Зөрчилтэй асуудлыг улам нарийвчлан тодотгож толилуу­лахын хэрээр хүмүүсийн байр суурь улам тодорч ирдэг жамтай. Ингэвэл улс нийгмээ өөрч­лөн байгуулах болсон шалтгаан, үндэслэл, өмнөх үеийн алдаа дутагдлыг тодотгон засч, залруулах арга за­мыг зөв олоход тус дөхөмтэй болдог.
Өөрчлөн байгуулалтыг чухамхүү ямар арга замаар, хэрхэн эхлэн хэрэгжүүлэхийг Монголын Ардчилсан Холбоо, МАН өөрини үлгэр дууриалаар тодорхой харууллаа. Энэ ариун үйлсдээ бид эх оронч, чин сэтгэлийн уйгагүй хөдөлмөр, шуурхай ажлын шинэ зарчим, нүсэр ачааллын хувьсгалч даац, цаг үеийн шаардлагад нийцсэн хурдац, хамтач уур амьс­галыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.

2. ӨНӨӨГИЙН УЛС ТӨРИЙН БАЙДАЛ

Манай улс төрийн амьдрал урьд өмнө байгаагүйгээр идэвхж­лээ. Өнөөдөр иргэн бүр улс ор­ны­хоо дүр төрхийг хэрээрээ дүг­нэн дэгнэхийг хичээн, мэдлэг туршлага, цар хүрээгээ нэмэг­дүүлж амьд­­ралын шинэ сур­гуульд орж байна. Монголын Ардчилсан Хол­­бооны мөрөөр олон шинэ ард­чилсан эвсэл холбоод үүсч олон ургальч үзэл тус улсын үйл амьдралд боднт үзэгдэл болж буй энэ үед улс нийгэмдээ ардчиллын шимэ уур амьсгал, бүтээлч хамтын ухааныг бүрдүүлэхэд тус Холбоо тэргүүн  эгнээнд  явж  байна.
Монголын Ардчилсан Холбоо, МАН урьдаа тавьсан зорилтоо хэрэгжүүлэх замдаа аажим ааж­маар тодорхой үр дүнд хүрч бай­гааг өнөөдөр үгүйсгэх арга­гүй. Жишээлбэл МАХН-ын үйл ажиллагаа" эрс идэвхжиж, өөрий­гөө шинэчлэх шийдвэртэй алх­муудыг хийж эхэллээ. Өнөөдөр БНМАУ-д улс төрийн хэд хэдэн нам буй болж олон намьш тог­толцол  эргэлт  буцалтгүй болов.
Үүний зэрэгцээ хөдөлмөрчдийн дунд улс төрийн ялгавар­тай үзэл улам тодорч, хүмүүс өөрийн бугоу бусдын байр суурь, мөн чанарыг илүү тод ойлгохыг эрмэлзэх боллоо.
Тус улсад ардчилсан хувьс­гал өрнөж буйг харамсалтай нь МАХН, БНМАУ-ын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөв­шөөрсөнгүй.

3. ДҮГНЭЛТ

БНМАУ-д бүх ард түмний ард­чилсан хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа нь нийгэм, улс төринн бодит шалтгаан бүхий зүй тогтолтой үйл явц мөн.
Хөдөлмөрчдийн хүсэн хүлээж байсан ардчиллын үпл явц нэгэнт эхлэн өрнөж бангаа боловч тодорхой бартаа бэрхшээлтэй тулгарч  байна.
Ардчилсан хувьсгалын явцал гарсаи буюу одоо ч ажиглагдаж бун харьцангуй хурцадмал, эмзэг байдал нь МАХН-ын Төв Хорооноос Монголын Ардчилсан Холбоо үүсэж буй болсон цагаас эхлэн байвал зохих зөв зүйтэй байр суурь эзлээгүйн хор уршиг юм. Монголын Ардчилсан Холбоо, МАН-ын зарчимч тууштай байр суурь нь хувьсгалч шинж чанарын илрэл бөгөөд энх амгалан байдлыг алдагдуулахад хүргэх шалтгаан биш билээ. Харин МАХН-ын гишүүдийн доторхи эрүүл саруул, ухаалаг бодлоготой хэсгийн эгнээ тодрон гарч өрнөх, төлөвтэй байгаа нь урам нэмж, улс төрийн хүчнүүдийн хэлэлцээг амжилттай явуулах, нэгэн баталгаа болно гэж үзэж байна.

Ардчилсан хувьсгалыг нийт ард түмний үндсэн эрх ашигт ний­цүүлэн өрнүүлэхэд үзэл, сэтгэлгээ, улс төрийн соёл дутагдах явдал, нэг нэгийгээ басаж үгүйсгэх, хүлээцтэй уян хатан бус байр суурь баримтлах нь ул үндэсгүй хүндрүүлэгч хөшүүрэг билээ.

Иймд нэгэнт өрнөсөн ардчиллын түүхэн бодит үйл явцыг ухаалгаар ойлгон хүлээн зөвшөө-рөх давааг цаг алдалгүй гэтлэн давах нь улс орны маань хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Монголын Ардчилсан Холбоо, МАН аливаа намыг устган зай-луулах буюу засгийн эрхэнд дан­гаараа гарч ноёрхохыг хэзээ ч эрмэлзээгүй. Ийм ч учраас Монголын Ардчилсан Холбоо нь тус улсын улс төрийн байдлыг хурцатган дордуулах шалтгаан болох  үндэсгүй  юм.

Д.Дорлигжав
(МоАХ-ны ерөнхий зохицуулах
зөвлөлийн гишүүн)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан