Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
С.Эрдэнэ: Намын дарга Их хуралд нэр дэвшигч санал оруулах дүрмийн заалт бий
“АН-ын Үндсэн дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дотоод сонгуулийн ажлаа амжилттай зохион байгууллаа” хэмээн АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ. Тус намын180 мянган гишүүнээс саналын эрхтэй 132000 гишүүний 60 гаруй хувь нв саналаа өгсөн байна. Зарим аймгуудад цаг агаарын байдал муудсан нь сонгуулийн ирцэнд нөлөөлсөн гэнэ. Санал асуулгын явцад ямар нэгэн үндсэн дүрэм болон бусад дүрэм журам зөрчигдсөн маргаан бага байсныг намын удирдлагууд онцолсон юм. Ингээд онооны дүнгээр жагсаавал,
Х.Баттулга-2740.9, Р.Амаржаргал-2374.8, Д.Дорлигжав-1058.6, Н.Алтанхуяг-1044.1, Лу.Болд-917.3 , Б Жаргалсайхан -213.3 оноо авч Х.Баттулга тэргүүлжээ. Санал асуулгын дүнг энэ сарын 6-нд хуралдах АН-ын VIII их хуралд оруулж, нууц санал хураалтаар баталгаажуулна. Шинэ журмын дагуу АН-ын VIII Их хуралд хамгийн их санал авсан хүний нэрийг оруулахаар заасан байна.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
- Хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчээ Их хуралд оруулж, нууц санал хураалтаар баталгаажуулна гэж байгаа. Хэрвээ санал хураалтаар унах тохиолдол гарвал яах вэ?
-Намын Үндсэн дүрэм дээр саналын эрхтэй гишүүдийн санал асуулгаар хамгийн өндөр дэмжлэг авсан хүнийг Их хурлаар батлуулах ёстой. Сонгуулийн хуулиар бол тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь, дэмжсэн дэмжээгүйгээр нь гаргаж баталгаажуулж СЕХ-нд мэдүүлэх заалттай. Тэгэхээр хуулийн дагуу Наймдугаар их хуралд нэр дэвшигчээ оруулж, эрх барих байгууллагаар баталгаажуулна. Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн дагуу намын дарга болоод төлөөллийн төв байгууллагаас нэр дэвшигч санал оруулах заалттай. Түүнээс заалнаас дэвшүүлэхгүй. Хэрвээ Их хурлын нууц санал хураалтаар унасан тохиолдол гарвал Их хурлын бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжтой юм.
-Намуудын фракцуудын зөрчил нь Их хурал дээрээ нэр дэвшигчээ унагах эрсдэлтэй гэж үзэх хүн байгаа юм?
- Манай нам фракцгүй гэдгийг шууд хэлье. Гаднаас, хөндлөнгөөс дүгнэж ингэж хэлж болохгүй. АН-д АН гэж ганцхан фракц бий. Аль ч намын дотор хуваагдал бол байдаг. АН бол гишүүдийн оролцоог хангасан, тэдний санал дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг. Шинэчлэлийн үйл ажиллагааныхаа хүрээнд бүх гишүүдээрээ удирдах бүрэлдэхүүнээ сонгосон. Тиймээс одоо ямар ч бүлэг фракцын асуудал байхгүй. Хэрвээ асуудал байна гэж үзвэл гишүүд дээрээ л оч гэж хэлж байгаа.
-Сонгуулийн санхүүжилтын талаар мэдээлэл өгөөч?
-Үндэсний аудитын газрын даргаас ирүүлсэн албан бичгээр сонгуульд улстөрийн намууд 6,8 тэрбум, хувь нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөгийг дээд хязгаарт зарцуулж болно гэсэн тооцоо судалгаа ирсэн. Тэр дагуу ажиллана. Сонгуулийн процесс эхлэхээр хандивын үйл ажиллагаа эхэлнэ. Цугласан хөрөнгө санхүүгийн хэмжээндээ л ажиллана.
-УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг хууль хяналтын газраас шалгагдаж байгаа сэжигтэн АН-аас нэр дэвших нь гэж мэдээлж эхэллээ. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсын Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг гэм буруутай гэж тооцож үл болно гэсэн үндсэн зарчим бий. Харин хянаж шалгах эрх бол хууль хяналтынханд байгаа. Гэм буруутайг ганцхан шүүх л тогтооно. Тэгэхээр шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол Монгол улсын иргэний эрхээ эдэлж, сонгох сонгогдох эрхтэй.
-Намын Их хурлаар зөвхөн нэр дэвшигчээ баталгаажуулах уу. Өөр ямар асуудал хэлэлцэх вэ?
-Намын Их хурлаар нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө батална. Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний бүрэн эрхийг баталгаажуулна. ҮБХ-ны гишүүдийн эрхээ баталгаажуулахаар томилгоо энэ тэр бусад процессууд явагдана.
-Санал хураалттай холбоотой элдэв мэдээлэл явж байна. Гишүүдийн саналыг хүчингүй болгох зөрчил гарсан уу?
-Ямар нэгэн гишүүний саналыг хүчингүй болгосон юм байхгүй. Бүртгэлд нэр ороогүй гэх маргаан байсан. Тухай тухайн үед нь шийдээд явсан.
-Намын даргын сунгаанд саналаа өгсөн гишүүдийн нэр энэ удаад алга гэх асуудал гарсан?
-2016 онд татвараа төлөөд бүртгэлдээ орж, намын даргын сонгуульд санал өгсөн ч 2017 оныхоо татварыг төлөөгүйн улмаас эрх нь хязгаарлагдсан тохиолдол бий. Үндсэн дүрмээрээ бол тухайн оныхоо гишүүний татварыг төлснөөр саналын эрх нь нээгддэг юм. Манай гишүүний татвар сарын 100 төгрөг буюу жилд 1200 төгрөг байдаг.

0 Сэтгэгдэл