Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Вьетнамын Дэд ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ.
Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 07-нд Улаанбаатар хотно хүрэлцэн ирсэн. Түүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.
Өнөөдөр 10.00 цагт хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингис хааы талбай дээр угтан авснаар айлчлал албан ёсоор эхэлнэ. Дараагаар нь Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурах юм. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон хатагтай Данг Тхи Нгок Тхинь нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Дараагаар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах юм.
Харин маргааш буюу энэ сарын 09-нд Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцож, Гандантэгчэнлин хийдэд зочилсноор айлчлал албан ёсоор өндөрлөнө.
эх сурвалж: http://montsame.mn

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
эх сурвалж: http://montsame.mn
0 Сэтгэгдэл