Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Зөрчилтэй Зөрчлийн тухай хууль
Т.ЖАНЦАН
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ хуульд 200 гаруй хуулийн хариуцлагын хэсгийг нэгтгэж буй юм. Тэгэхдээ баривчилах, хэт өндөрөөр торгох шийтгэл олон байгаа нь УИХ-ын зарим гишүүд, олон нийтийн шүүмлэлд өртөөд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын бүлэг байнгын хорооны хурлаас завсарлага авч байсан удаатай. Ингээд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Зөрчилийн тухай хууль Эрүүгийн бага хууль болоод байна. Төсвийн цоорхойгоо торгуулиар нөхөхийг оролдож буй хэлбэр” хэмээн шүүмжилсэн юм. Тэгвэл УИХ-ын Д.Гарамжав цахим ертөнцөөр болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бусдыг гүтгэсэн бол хувь хүнийг 10, албан байгууллагыг 100 сая төгрөгөөр тус тус торгох горимын санал гаргасан. Энэ нь байнгын хорооны хурлаар дэмжигдсэн.
Гэвч энэ нь иргэдийн мэдэх эрхэнд халдсан зөрчил болсон тул олон нийтийн эсэргүүцэл, намын нөхдийн шахалтаар саналаа эргүүлэн татсан юм. Ингээд уг хуулийн төсөлд анх заасан бусдыг гүтгэсэн иргэнийг 2, албан байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох заалт хэвээр үлдэв. Нөгөө талаар уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлахгч Х.Нямбаатар “зөрчил гаргасан бол баривчилах, торгох ёстой” гээд зүтгээд байгаа нь намын зарим нөхдийн шүүмжлэлд өртөж мөн л зөрчил гаргаад байгаа бололтой.
Ажлын хэсэгээс “Энэ хуулийн төсөлд 1600 зөрчил тусгасан. Эдгээрийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил юм. Үүний найм нь банктай холбоотой заалт” хэмээн хариулж буй билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнасан “Хүнс импортлох болон экспортлоход хуульд заасан шаардлагыг зөрчвөл өнөөдөр хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог. Гэтэл энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна. Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх нь.
Харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгөөр торгуулах болох нь. Иймд уг заалт нь бизнесээ зогсоох эрсдэлд оруулах болно” хэмээсэн.
Ингээд уг хуулийн төслийн зарим заалтаас сонирхуулья.

0 Сэтгэгдэл