Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Өмнөговийн АН-ын гишүүд зодолдож нэгнийгээ хүнд гэмтээжээ

Энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд "Ханбогдын хурд-2017" хурдан морины хаврын бүсийн уралдаан зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр АН-ын хэсэг нөхдүүд архидан согтуурч, зодолдсоны улмаас нэгнийгээ хүнд бэртээжээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн АН-ын гишүүн Ш.Баянбатыг "Ажнай" корпорацийн захирал Д.Бат-Эрдэнийн дүү болох "нутгийн атаман" гэгддэг АН-ын гишүүн В.Мөнхбат, түүний найз "Ханбогдын ханхүү" гэгдэх Б.Эрдэнэ-Очир нар бүлэглэн зодож , биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Одоогоор Ш.Баянбатын биеийн байдал тун тааруу байгаа бөгөөд нүүрэндээ 18 оёдол тавиулан, гавлын яс нь цууралттай гэмтлийн эмнэлэгт ухаангүй байгаа гэнэ.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар энэ хоёр хүн Ш.Баянбаттай урьдын өш хонзонтой байсан гэх. Тухайлбал, 2007 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах "Ирак толгой" гэх газарт их хэмжээний алт гарч тэнд хөл толгой нь мэдэгдэхгүй эмх замбараагүй байдал үүсч байжээ. Энэ үед Ш.Баянбат нь В.Мөнхбаттай ам зөрүүлж, улмаар В.Мөнхбатыг 10 гаруй удаа хутгалсан байна. Тэрбээр энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээж, ял эдэлсэн боловч хэрэг гарснаас хойш яг 10 жилийн дараа энэхүү үйл явдал болжээ.
АН-ын дотоод зөрчил, өс хонзон дээд доод түвшиндөө газар авч, жирийн гишүүд нь хоорондоо толхилцож, адаг сүүлд нь нэгнийхээ амь насанд заналхийлэх дээрээ тулж байгаа бололтой.
О.Анир
Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29565/catid/18

0 Сэтгэгдэл