ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Машинаа шатааж эсэргүүцлээ илэрхийллээ
Приус автомашин гадаадаас оруулж ирэх татварыг нэмсэнийг эсэргүүцсэн "Иргэнээ сонсох 11-11" ТББ өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал хийлээ.

Ийн татвар нэмсэн нь автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо хэмээн тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М. Энхболдод шаардлага хүргүүлснийхээ хариуг нэхэж ийнхүү өнөөдөр жагсахдаа Приус автомашин шатаахыг завджээ.

Тэд УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагадаа:
"УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.
Татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна.
Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны 5-р сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн юм байна.
Үүнд нь УИХ-ын дарга тодорхой хариу өгөөгүйгээс тэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
зочин
Монголд хамгийн их мөнгө олж байгаа хүмүүс дээ. Эдгээр хүмүүс дунджаас дээгүүр орлогтой. Яахаараа ингэж улайм цайм юм хийдэг байна аа.
2017.05.23