Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Казахстан манайд 24 сарын дотор 20 сая долларын өр төлнө

Казахстаны төрийн өмчийн “Балхашмыс” компани 1994-1995 онд манай уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээс тухайн үеийн ханшаар 11 сая долларын зэсийн баяжмал аваад мөнгөө төлж чадаагүй байхдаа 1998 онд дампуурсан. Үйл ажиллагааг нь үргэлжлүүлж авсан залгамж компани нь дээрх өрийг төлөхөөс татгалзаж манай тал шүүхээр заргалдаж эхэлсэн байдаг. Улмаар уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр энэ асуудлаар Засгийн газарт хандахад хүрсэн.
Хоёр улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэмжээнд энэ асуудал яригдсаар бүтэн 20 жилийг ардаа орхисон юм.
Казахстаны төлөх өр эхлээд 11 сая доллар байсан ч 2008 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан казахстаны сангийн сайдтай ярилцаж хүү тооцон нийт дүнг нь 20 сая доллар болгосон юм байна.
Ийм учраас Казахстаны тал өнөөдрөөс эхлээд Монгол Улсад сар бүр 880 мянган доллар төлж дээрх өрийг 24 сарын дараа гэхэд бүрэн төлж дуусгахаар болжээ.

0 Сэтгэгдэл