Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
“Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Өчигдөр МАН алдаагаа засдаг өдөр үү, дүр эсгэдэг өдөр байв уу
Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах саналаа УИХ-д өргөн барьж үүнийг нь МАН-ын бүлэг дэмжжээ.
Өргөн барих ажил үүгээр дууссангүй Сангийн сайд Б.Чойжилсүрэн бас нэг хулуийн төсөл өргөн барьсан байна.
2016 оны УИХ-ын сонгуулиар татвар нэмэхгүй, ард түмний нуруун дээр ачаа нэмэхгүй хэмээн чанга хашгиргч байж 65 суудал авсан МАН өнгөрсөн хугацаанд долоон төрлийн татвар нэмсэн. Энд гадаадаас оруулж ирж байга аавтомашины онцгой албан татварыг нэмэхээр оруулж үүндээ хос хөдөлгүүрт автомашинд 50 хувийн татвар ногдуулахаар болсон билээ.
Гэтэл ийм хөдөлгүүрт Пириус машин гадаадаас захиалж тавдугаар сарын 1-нээс өмнө хэдийнээ монголд ороод ирчихсэн байсан машины эзэд номдол гаргаад эхэлж. Үнэхээр ч ард түмний нуруун дээр ачаа нэмэхээр энэ хууль нь хэрэгжиж эхлээгүй байхад ороод ирчихсэн байсан машиндаа нэмэгдэл татвар төлнө гэдэг тэдний хувьд хэцүү.
Гагцхүү манай хууль тогтоог ч аугаа эрхмүүд, эрхэм гишүүн Б.Нямбаатар, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар үүнийг олж харалгүйгээр хуулиа батлаад хэрэгжүүлээд эхэлсэн нь ийм маргаантай байдал үүсгэж, будлиан тарьсан болохоор одоо сайн хүн болох гэж дахин хуулийн төсөл боловсруулан жаран чавганцын ажил хийж байгаа нь энэ.
Магадгүй өнөөх Пириус машин бөөнөөр оруулж ирдэг нөхөд нь өөрийн нь МАН-ын гишүүн ч байсан байж болох.
Энэ бүхэн ердөө л Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН алдаагаа засдаг сайн нам болж харагдах гэсэн ядруухан оролдлого бололтой. М.Энхболд нь ч ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө та нар ийм балай юмнуудаа цэгцэл гэж зандарсан байж мэдэх л юм.
Үүнээс биш УИХ-ын сонгуулийн өмнө амлаж байсан чихэр шиг сайхан амлалтуудаасаа няцсанаа засаагүй, өнгөрсөн нэг жилийн хугацаанд ард түмний итгэлийг хэрхэн эвдсэнээ огтхон ч олж хараагүй явснаа гэнэт л “сайн хүн, сайн нам болж байгаа”-г юу гэж ойлгох вэ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эрхэм Ж.Эрдэнэбатын саналыг МАН-ын бүлэг “ажлын хариуцлага алдсаны улмаас” хэмээн дэмжсэн гэнэ.
Ж.Батсуурь ч яахав шалгалтын материал задруулж, өдий төдий хөрөнгө мөнгө үрж давхар давхар ажил болж үнэхээр ажлын хариуцлага алдаж.
Гэтэл МАН-аас ганцхан энэ хүн л ажлын хариуцлага алдсан уу.
Хариуцсан салбарт нь алдаа дутагдал гарч, хүний амь эрсэдсэн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “ажлын хариуцлага” алдаагүй хүн болж таарах уу.
Үнэхээр Ж.Батсуурь алдаа дутагдал гаргаад МАН-ын нэр нүүрийг муухай харагдуулаад байна уу, МАН-ын хахаж цацсан олон боловсон хүчний хоёрдугаар ээлж хоолонд орох гээд намынхаа удирдлагыг амар заяа үзүүлэхгүй байна уу гэдэг ч бас л асуудал......Өнөөх 60 тэрбумын наймагаа хийхдээ БСШУС-ын сайд болгоно гээд хэд хэдэн хүнээс мөнгө авчихсан нь давхардаад "төлбөрөө" нэхээд байсан юм биш биз.
Ямартай ч өчигдөр, тадугаар сарын 30-ны өдөр МАН ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "алдаагаа засдаг сайн нам” болж харагдах гэсэн “эр зоригтой” алхмууд хийдэг өв тэгш сайн өдөр байсан болж таарлаа.
Ерөнхийлөгчийн сонгууль тун дөхөөд ирэхээр өнөөх татвар нэмсэн хуулиа цуцалчих юм биш байгаа даа.......
Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах саналаа УИХ-д өргөн барьж үүнийг нь МАН-ын бүлэг дэмжжээ. Өргөн барих ажил үүгээр дууссангүй Сангийн сайд Б.Чойжилсүрэн бас нэг хулуийн төсөл өргөн барьсан байна.

0 Сэтгэгдэл