Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Эрдэнэбат: Байгаль нуурт аюултай бол бид УЦС барихгүй

Байгаль нуурт ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гэж эрдэмтэд дүгнэлт гаргасан тохиолдолд л бид Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц барина гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн Олон улсын эдийн засгийн форумын үеэр Буриадын төрийн тэргүүн Алексей Цыдыновтой уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын үгээр бол Усан цахилгаан станц барих нь Байгаль нуурын экологид хэрхэн нөлөөлөхийг судлах хамтарсан судалгааны хэсэг байгуулах тухай  ярьж байгаа гэнэ.

“Бид бүх хүн төрөлхтний дэлхийн өв болсон Байгаль нуурыг хамгаалахад онцгой анхаарч байна. Бидний байр суурь тодорхой. Хамтарсан судалгааны хэсэг Усан цахилгаан станц барих нь Байгаль нуурт сөргөөр  нөлөөлөхгүй гэх юм бол бид барьж эхэлнэ. Хэрэв нуурын байгаль орчин экологид ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлт гарвал бид энэ төслөөсөө татгалзана” гэж Ж.Эрдэнэбат онцолсон байна.

Харин Буриадын тэргүүн Цыдыновын үгээр бол нуурын ус ширгэж эхэлсэн, “Усан цахилгаан станц барих юм бол Байгаль нуурын байдал  улам дордоно” гэнэ.

Цыдынов “Манай эрдэмтэд энэ хамтарсан хэсэгт орж энэ асуудлаар судалгаа хийхэд бэлэн байна. Бид бол Усан цахилгаан станц нь Байгаль  нуурын экологид мэдээж сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа, өнөөдөр бол ерөнхий дүгнэлт төдий л байна” гэжээ.

Буриадын тэргүүн бас Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулах өөр хувилбар, байгалийн хийн тухай ярьж болох юм гэсэн байна.

“Манай Буриадад байгалийн хий хэрэглэх талаар эдийн засгийн үр өгөөж нь багахан байгаа, Харин Буриад, Монголын байгалийн хийн хэрэглээг нэгтгэх юм бол эдийн засгийн үр ашигтай байдал харагдаж байгаа юм” гэж Алексей Цыдынов хэлжээ. Тэр бас Монгол нарны эрчим хүчийг ашиглах талаар тун ирээдүйтэй гэж онцолсон байна.

Монголчууд Усан цахилгаан станц барих нь эрчим хүчний дутагдлаа нөхөх хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа юм. Харин Эрхүү, Буриадын байгаль хамгаалагчид, оршин суугчид энэ нь Байгаль нуурын экологид муугаар нөлөөлнө гэж байгаа юм.

Сэлэнгэ мөрний ай савд усан сан байгуулж, Шүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэж байгаа юм. Шүрэнгийн УЦС-ыг барьснаар Монгол Улс дутагдаж байгаа эрчим хүчээ өөрөө үйлдвэрлэж эдийн засгаа хурдасгана гэж үзэж байгаа юм хэмээн regnum.ru хэвлэл өнөөдөр мэдээллээ.
0 Сэтгэгдэл
huchtein umnu khuchgui n buruutai gedeg ene buyu.
ediin zasgiin boikot orsuud hiij baigaa shuu dee.baigali nuuriig hamgiin ikh bokhirduulj baigaa uls n orsuud uursduu shuu dee.erchim huchee unetei zarakh gesen oros nokhoin zali.mongolchuudad mungu uguhgui gej daramtalj baisan orosuud mongold o.u.v.sangiin hutulbur heregjikh surgaar halamj taviad hamtrakh tukhai yariad ehellee.hudlaa garuud doo ene orsuud.hujaa naraas bol 100 huvi iluu l dee.
erdenebat muu urvagch orosiin nohoi
Хамгийн их уншсан