Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Амаржаргал Х.Баттулгын нийслэл дэх сонгуулийн штабыг удирдана

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш орон даяар эхэлнэ. Нэр дэвшигчид хуулийн дагуу 18 хоногийн турш сурталчилгаагаа явуулж, Монгол орны өнцөг булан бүрт очиж иргэд, сонгогчидтой уулзалт хийх юм.

Энэ хүрээнд нэр дэвшигчид багаа хэдийнэ бүрдүүлээд байгаа бөгөөд Ардчилсан намын сонгуулийн штабыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав удирдахаар болоод байгаа. Тэгвэл нийслэл дэх сонгуулийн штабыг Ерөнхий сайд асан Р.Амаржаргал удирдахаар болжээ. Мөн тэрээр нэр дэвшигч Х.Баттулгатай хамт 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт иргэд сонгогчидтой уулзалт хийх юм байна.

Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ нам дотроо сунгаа явуулж тодруулсан. Сунгаанд Р.Амаржаргал, Х.Баттулга нар хамт өрсөлдсөн билээ.

1 Сэтгэгдэл
теперь понятно, откуда у меня такой спам на телефоне
Хамгийн их уншсан