ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Нэр дэвшигч М.Энхболдыг Сүх жанжны өлгий нутгийнхан дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ардын намыг үндэслэгч их жанжин Д.Сүхбаатарын өлгий нутагт сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж байна.

Тэрбээр Баруун-Урт хотод ирсэн даруйдаа жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Нэр дэвшигч М.Энхболд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хүргэн юм байна. Тиймээс наран ургах зүгээс сонгуулийн кампанит ажлаа эхлүүлсэн хүргэн хүүгээ дэмжиж нар зөв сонголт хийхээ сүхбаатарчууд илэрхийллээ.

Аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэд сонгогчидтойгоо уулзах үеэр Сүхбаатар аймгийн иргэд алдах эрхгүй сонголт, алгуурлах эрхгүй цаг хугацаа тулж ирээд байгааг тодотгож, "Монгол төр-Монгол гэр" үзэл баримтлалын хүрээнд "Эвтэй монгол-Ээлтэй төр" бодлого дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг талархан дэмжиж, улс төрийн ноён нуруутай, тулхтай хүнээ төрийн тэргүүнээр сонгоно гэдгээ илэрхийллээ.

Өмнөх зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Сүхбаатарчууд дандаа МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгч байсан, энэ удаад ч мөн дэмжинэ гэдгээ онцолж байв. Тэд удахгүй болох монгол төр түмний их баяр цэнгэл улсынхаа наадмыг эвдрэлцүүлдэг биш эвлүүлж бүтээдэг Ерөнхийлөгчөөр нээлгэхийг бэлгэдэн амжилт хүсч, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү өргөн барьсан юм.

0 Сэтгэгдэл