Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Х.Баттулга: Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, үндэстний дархлаагаа тогтоож чадна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил говийн Ноён хутагт, Дорнын их соён гэгээрүүлэгч Данзанравжаагаар овоглосон Дорноговь аймагт үргэлжилж байна. Төмөр зам, автозамыг аль алинд түшиглэсэн хөгжиж буй Сайншанд хот өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нь барилга, бүтээн байгуулалтын шинжтэй ажлуудаас тод томруун харагдаж аж.

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнд нийт оршин суугчдын 33 хувь нь гэр сууцанд амьдарч байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед өрнүүлсэн хөдөө, орон нутгийг орон сууцжуулах ажлын хүрээнд энэ тоо 26 хувь болтлоо буурчээ. Говийн бүсийн хөгжлийн тулгуур хот болохын хувьд Сайншанд хэдийнэ хотын статустай болжээ.

Өдгөө аймгийн төв доторх автозамын сүлжээ, харилцаа холбоо өндөр хөгжсөн бөгөөд Ар Шанд, Өвөр Шанд хэмээн хоёр хэсэгт орон сууц, үйлдвэр үйлчилгээний салбаруул тус тусдаа хөгжиж байна. Нэр дэвшигч Х.Баттулга Дорноговь аймагт ирсэн даруйдаа Зүүнбаян хэмээн олны дунд алдаршсан Дорноговь аймгийн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид зочилж, офицер ахлагч, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Үүний дараа аймгийн Эрхчөлөөний талбайд сонгогч олонтойгоо уулзаж, хамтдаа говийн Догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа аймгийн Хүүхдийн ордонд иргэд сонгогчидтой уулзалт хийсэн юм. Уулзалтад нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Соёл, спор, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл, Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж, Гавьяат тамирин, Афины олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар, Улсын арслан Э.Азжаргал тэргүүтэй албаны хүмүүс оролцож, иргэд сонгогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

Нэр дэвшигч Х.Баттулга уулзалт ярилцлагын үеэр “Дорноговь аймгийн хэмжээнд 1000 гаруй лиценз олгогдсоноос 300 гаруй нь ашиглалтын лиценз байна. Угтаа Зүүнбаянгийн нефть боловсруулах үйлдвэр 1946 оноос ажиллаж эхэлсэн. Энэ хөрс шороон дороос гарсан нефтийг монголчууд бид өөрсдийн гараар боловсруулдаг байсан. Сайншандаас ердөө 30, 40 км зайтай газар шүү дээ. Сая бид нар Дорнодоор дайраад ирлээ. Бас л Тамсагийн асуудлыг ярьж байна. Монгол Улсы хойд хөршөөсөө жил бүр тэрбум орчим доллараар нефть, шатахуун авдаг. Угтаа өөрсдөө боловсруулдаг, экспортолдог болмоор байна. Би энэ асуудлыг хамтарсан засгийн үед их хурал, Засгийн газарт оруулсан, тэд унагасан.
Улс орны хөгжил ийм байдлаар явахгүй ээ. Одоо өөрчлөх цаг болсон. Ард түмэн ярьж, улстөрч сонсдог болмоор байна. Ярьж хэлснээрээ улс орон хөгждөг бол Монгол Улс Азийн бар байтугай болох байв. 2010 оны зургадугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас Төрөөс төмөр замын тухай баримтлах бодлогыг баталсан. Дорноговьчууд асуудаг. Яагаад төмөр замын ажил зогсчихов, яагаад Сайншанд зогсчихов гэж. Угтаа энэ төмөр замаар дэлхийн хүнд үйлдвэрлэлийн 30 гаруй хувийг хангаж буй Зүүн өмнөд Ази руу, Сэлэнгийн төмрийн хүдрийг Сайншандын аж үйлдвэрийн паркад боловсруулах байдлаар нэмүү өртөг шингээн гаргах гэж байсан. Энэ төсөл Монголын ард түмнийг хэдэн зуун жилээр тэжээнэ. Гэвч 30-хан гэр бүл зогсоосон, гацаасан. Сэлэнгэд байгаа төмөрийн хүдэр түүхийгээрээ Замын-Үүдээр гардаг, Тавантолгойн коксжих нүүрс түүхийгээрээ Замын-Үүдээр гардаг. Гэтэл бид Хүннүгийн үед төмрөө боловсруулдаг байсан. 13 дугаар зуунд ч төмрөөрөө ирт сэлэм хийж Евроазийг байлдан дагуулсан. Гэтэл яагаад өнөөдөр ноолоход амар номхон морь шиг ийм хүлцэнгүй дорой болчихов оо. Яагаад 30-хан гэр бүлд ингэж дээрэмдүүлж, дээрэлхүүлэх болов оо. 27 жил бугласан энэ зүй бус тогтолцооны төлөө зангидсан гар шиг нэгдэн нягтрах хэрэгтэй байна. Монголчуудад Монголоо гэх сэтгэлтэй удирдагч хэрэгтэй байна. Монгол хүн дэлхийн дэвжээнд аваргалж чаддагийг манай Түвшинбаяр харуулсан. Бид чадсан, ялсан, олимпоос алтан медаль авсан.
Дэлхий дахинд Монгол гэх нэрийг таниулсан. Жүдочид маань амжилт, ялалтаараа 1.4 тэрбум хүн амтай хөршийнхөө дээр бичигдсэн. Угтаа бид гуравхан саяулаа шүү дээ. Монголчууд чадна, цаашдаа ч хийж бүтээж, өөрсдөө хөгжиж, үйлдвэржиж үндэстний дархлаа тогтоож чадна. Энэ бүхний төлөө би Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна” гэв.

Уулзалт ярилцлагын дараа иргэд, сонгогчдоос ирсэн санал сэтгэгдэл, асуулт хариултыг хүргэе.
Д.Энхтуяа: Жинхэнэ ардчилсан нийгмийг цогцлоох эх оронч Ерөнхийлөгч
МоАХ-ны анхдагч
Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтний хувьд, эх хүний хувьд гомдолтой байна. Одоогоос 27 жилийн өмнө буюу 1990 онд бид чөлөөт, ардчилсан, хүний эрх, эрхчөлөөг дээдэлсэн нийгэм байгуулна гэж ардчиллын төлөө жагссан, тэмцсэн, ялсан. Гэтэл энэ Засгийн үед эргээд коммунист систем бий болж байна. Жил гаруйн өмнө ард түмэнд өгсөн амлалтаасаа няцаж, долоон төрлийн татвар нэмж, таван тэрбум гаруй төгрөгийн гадаад зээл авч байгаа нь эрх баригч намыг огцруулах хангалттай шалтгаан болно. Жирийн инжинер миний 25 жилийн хөдөлмөрийн хөлсөөр тавилга худалдаж авсан дарга жишим ч үгүй сууж байна. Үр хүүхэд нь төрийн өмчит компанид 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийчихээд байхад “унцгүй” хэмээн тайлбарладаг их хурлын гишүүнд хэн хариуцлага хүлээлгэх ёстой юм. Төрийн албыг мэргэжилтнээс нь аваад бүгдийг нь худалдсан, зарсан хүн хаана байх ёстой юм, шоронд байх ёстой. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихсэн явна. Энэ ардчилал мөн үү. Энэ бүхнийг өөрчилж, жинхэнэ ардчилсан нийгмийг цогцлоох эх оронч Ерөнхийлөгч бол Халтмаагийн Баттулга. Жирийн иргэд, монголын ард түмэн, Монгол ялна.
Н.Батжаргал: Шандчууд бидэнд үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөрүүд үргэлжлээсэй
Онц тээвэрчин
Ардчилсан нам нийт гишүүд дэмжигчдээсээ санал авч Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Тиймээс бид бүгд сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Нэр дэвшигч Баттулга УИХ, Засгийн газарт ажиллаж байхдаа олон төсөл хөтөлбөр санаачилсан. Үүнээс дурдвал Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн автозам, Сайншандын аж үйлдвэрийн парк гээд шандчууд бидэнд үр өгөөжөө өгөх олон төсөл хөтөлбөрийг дурдаж болно. Энэ газар оронд амьдар буйн хувьд, иргэн хүний хувьд энэ бүх ажил үргэлжлээсэй гэж хүсч байна.
Д.Пагмасүрэн: Энхболд гэдэг хүнээс ичиж байна бас жигшиж байна
Дорноговь аймгийн Зүүнбаян багийн иргэн
Юуны өмнө нэр дэвшигч Х.Баттулгын сурталчилгааны ажилд амжилт хүсье. Намайг Пагмасүрэн гэдэг. Би Монгол Улсын иргэн хүн. Иргэн хүнийхээ эрхийг эдэлж хэлэхийг хүссэн үгээ ний нуугүй хэлмээр байна. Өнөөдөр би Энхболд гэдэг хүнээс ичиж байна, бас жигшиж байна. Яагаад бүхэл бүтэн УИХ-ыг толгойлж байгаа хүн ард түмнээсээ тээж төрүүлсэн эхийгээ нууж хаадаг юм. Яагаад удам судраа ил болгодоггүй юм. Яагаад мянга мянган эгэл жирийн монгол ээжүүд шиг эх хүнээс мэндэлсэн юм бол нууж хаагаад байгаа юм. Дээр нь улс төрийн өндөр алба тушаалыг гутал хувцас шиг наймаалцаад байгаа юм. Яагаад амласан шигээ байж чадахгүй, эдийн засгаар хараат их гүрнээс тулган шаардсан өндөр зээлийг нь авч байгаа юм. Биднийг энэ газар шороон дор орж алга болох үед дээр нь таны, миний үр хүүхэд үлдэж хоцроно. Харин тусгаар тогтносон улс орон үлдэх үү үгүй юу гэдгээс айж, эмээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫН сонгуулийн штаб
0 Сэтгэгдэл