Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөр иргэдийн гар дээр очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын мөрийн хөтөлбөр, сурталчилгааны сонин иргэдийн гар дээр очлоо.
“Мянганаар өртөөлсөн Монгол түмний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох ЭХ ОРОНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ байна” гэсэн оршилтой таван бүлэг 102 зүйлтэй Мөрийн хөтөлбөрт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлаг бататган хамгаалах бодлогыг түлхүү анхаарахаа тусгажээ.
Энэ мөрийн хөтөлбөрт “....төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан хүчирхэгжин мандсан Монголын төлөө манлайлан ажиллана” гэсэн байна.
Мөн сонгогдсон болон томиогдсон төрийн албан тушаалтан авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, офшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрхзүйн орчныг боловсронгуй болгох, энэ асуудлыг зохицуулсан олон улсын гэрээ конвенцид нэгдэхийн төлөө бодлого санаачилга гарган ажиллах” гэсэн зүйл бас бий.

Төрийн албаны залгамж чанарыг хадгалах тухайд “Трөийн албан хаагчийн ажил үүргээ хэвийн үр дүнтэй шударгаар, шуурхай явуулах орчин нөхцөл, цалин хангамж, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого санааичлгыг дэмжих” гэсэн заалт байна.
Мөн “улсын зардлаар хилийн чанадад нарийн мэргэжлээр суралцах оюутан залуусын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударга болгож” гэсэн заалт байгаа.
Орон нутгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах тухайд “Инженерийн байгууламж бүхий цэвэр бохир усны сүлжээнд холбогдсон орчин үеийн соёл, үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн сумын төвийг хөгжүүлэх бодлого санаачилгыг дэмжих”-ээр тусгажээ.
Үйлдвэрлэгчдийн тухайд “Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авлига хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрхзүйн орчныг боловсронгуй болгох” гэсэн байна.
“Мянганаар өртөөлсөн Монгол түмний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох ЭХ ОРОНЧ ЕРӨНХИЙЛӨГЧ байна” гэсэн оршилтой таван бүлэг 102 зүйлтэй Мөрийн хөтөлбөрт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал,газар нутаг, хил хязгаарын халдашгүй дархан байдлаг бататган хамгаалах бодлогыг түлхүү анхаарахаа тусгажээ. Энэ мөрийн хөтөлбөрт “....төрт ёсны оршин тогтнолыг чандлан хамгаалж, талцал хуваагдлын эсрэг эвлэрэн нягтарсан хүчирхэгжин мандсан Монголын төлөө манлайлан ажиллана” гэсэн байна.

0 Сэтгэгдэл