ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯН СУМААС ТӨРНӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Төв аймгийн Баян сумын нутгийн хүү юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн дөрөв дэх хоногийн өглөөг нэр дэвшигч төрсөн нутгийнхаа иргэд сонгогчидтой уулзсанаар эхлүүллээ.

Төв аймгийн Баян сум бол Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга төрүүлсэн сум гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа. Харин одоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч энэ сумаас төрнө гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа нутгийн зон олон хэлж байна. Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нийт нутгийн иргэдээ төлөөлөн ахмад багш Цэдэнгийн Гантөмөр алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүү өргөж сонгуулийн ажилд нь амжилт хүслээ. “Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, та бүхнийхээ итгэлийг дааж Төрийн тэргүүнээр сонгогдвол “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа шат дараатай хийж хэрэгжүүлэхээ нэр дэвшигч Миеэгомбын Энхболд амаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб

0 Сэтгэгдэл