Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Тэд Миеэгомбын Энхболдод итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын хөдөө орон нутагт хийх уулзалт Монгол Улсын отгон аймаг Говьсүмбэрт үргэлжилж байна. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай болон бусад уул уурхайгаа түшиглэн хөгжиж байгаа залуу аймгийн иргэд хэлдэг, хагаралдуулдаг биш хийдэг, хэрэгжүүлдэг Төрийн тэргүүнтэй болохыг хүсэж байгаагаа дуулгасан. Эдийн засаг цаашаа биш наашаа эргэсэн энэ үед нэг зүгт харсан нэг төрийн бодлоготой байж чадвал Монгол Улс хөгжинө ч гэдгийг хэлж байсан юм. Иргэдийн байр суурийг хүргэе.

-Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг манай аймгийн залуус дуу нэгтэй дэмжиж байгаа. Энэ хүнийг дэмжих үндэслэл, тодорхой шалтгаан бий. Нэгдүгээрт, залуучуудад зориулсан хуулийг гаргасан. Ингэснээр залуус бидний хувьд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх боломж нээгдэж байна. Хоёрдугаарт, Төрийн тэргүүн болоход бүрэн бэлтгэгдсэн хүн. Энэ нь өндөр боловсрол, өргөн мэдлэг, улс төрийн бүх шатанд хариуцлагатай алба хашиж явсан гэдгээрээ харагдаж байгаа юм.

-Ерөнхийлөгчөө сонгохдоо иргэд намыг нь их харж байх шиг санагдлаа. Миний хувьд намыг нь чухалчлахаас илүүтэй хувь хүнийг нь харж Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа. Монгол гэсэн их айлын тэргүүнийг сонгох хариуцлагатай үед бид улстөржиж буруу сонголт хийх ёсгүй. Ирээдүйгээ бодож, ярьдаг биш хийдэг хүнийг сонгох нь чухал. Миеэгомбын Энхболд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн хоёр албыг хашиж явсан, хашиж яваа хүн. Ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлыг нь дурдаад байвал маш их хугацаа орно. Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэдэгт говьсүмбэрчүүд итгэлтэй байна.

-Төрийн нуруу төвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүнийг холч хараатай, уужуу сэтгэлтэй, монгол эр хүнийхээ хувьд ёс жудагтай гэж би үнэлдэг. Үүний зэрэгцээ “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөрөө ард түмэн рүүгээ чиглүүлсэнд талархалтай хандаж байгаа. Ялангуяа малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, урамшуулах бодлогыг дэмжиж, монгол хүний үнэ цэнийг хадгална гэсэн нь авууштай санагдсан.
Х.Уул
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб

0 Сэтгэгдэл