ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД: ЖАНЛАВЫН НАРАНЦАЦРАЛТ АГСАН БИД ХОЁРТ ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БИЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр иргэдтэй уулзахын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Жанлавын Наранцаралт агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм. Өнөөдөр Ж.Наранцацралт агсны төрсөн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Ж.Наранцаралт агсантай өөр нам ч хувь хүний хувьд олон талаараа холбогддог. Хотын даргын хариуцлагатай үүрэгт ажлаа Ж.Наранцаралт даргаас хүлээн авч байсан түүхтэй.

Миеэгомбын Энхболд нэр дэвшигч Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байхад Ж.Наранцацаралт агсан Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан гээд олон сайхан дурсамж байгаа гэдгийг дурсан ярьсан юм. Дундговьчууд “Миеэгомбын Энхболд дарга аливаа шийдвэрийг нухацтай бодож байж гаргадаг. Бид ч бас энэ удаагийн сонгуульд сэтгэлийн хөөрлөөр биш нухацтай бодож байна саналаа өгнө. Монгол Улсаа, ард түмнээ бодож Миеэгомбын Энхболд даргыг дэмжинэ” гэдгээ илэрхийлэв.

“Эвтэй Монгол-Ээлтэй төр”-ийн төлөө ажиллах эрхэм зорилт дэвшүүлсэн Миеэгомбын Энхболдыг дундговьчууд дуу нэгтэй дэмжиж байна. “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөртэй нь ч танилцсан. Иргэд түмэндээ чиглэсэн сайн хөтөлбөр болсныг ч энэ үеэр иргэд хэлж байлаа. Мөн Төрийн тэргүүний хариуцлагатай энэ сонгуульдаа амжилттай оролцож ялалт байгуулахыг ерөөн Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод Дундговьчууд хурдан удмын шарга адуу бэлэглэсэн юм.

Х.Тэргэл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб

0 Сэтгэгдэл