Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Гомбо: Энхболд дарга аа, газрын бичгэнд гарын үсэг зурахад булчин хэрэггүй

Төв аймгийн Лүн сумын харьяат, боловсролын тэргүүний ажилтан

Миний бие боловсролын салбарт 31 жил ажилласны хувьд эрх баригч МАН, МАН-ын удирдлагуудын тухай ганц нэгхэн үг хэлье ээ. Нэгдүгээрт, МАН-ынхан хүүхдэд хайргүй болж. Хүүхдийн эрхийг хамгаалахын оронд золбин нохойн гөлгөнд илүүтэй анхаарал хандуулах болж. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартайгаар олгож, оюутны 70 мянгыг булааж, Монголын балчир үрсэд хайргүй гэдгээ илэрхийллээ. Багш хүний хувьд үүнд их эмзэглэж явдаг. МАН гарч ирсээр ахмадын хамтарсан тэтгэврийг хүчингүй болгосон. Энэ үйлдэлдээ Ерөнхий сайд монгол хүний амнаас гарамгүй муухай тайлбар хэлсэн. Ерөнхий сайдынхаар бол насаараа ханилсан өвгөн эмгэн хоёр хэн нь түрүүлж өнхрөөд өгөх нь үү гээд хоёр бие рүүгээ хялам хийж суух бололтой юм.

МАН-ынхан сонгуульд ялж гарч ирэхдээ хэлж байсан сайхан амлалтуудаасаа 180 градус эргэсэн. Өөрсдийнхөө тансаглалыг 400 тэрбум төгрөгөөр нэмсэн хэр нь ард түмнээ бүсээ чангал гэж байна. Зүй нь, өөрсдөө тусгай хангамжаасаа татгалзсаныхаа дараа ард түмнийхээ бүсийг чангалах тухай ам нээвэл хүлээж авахсан. Энэ бүхний хийж буй улс төрийн хүчнийг Миеэгомбын Энхболд гэх хүн удирдаж байгаа. Энэ хүн ээлжит үлгэр туульсаа яриад, нэр дэвшээд явж байна. Энэ хүн Ерөнхийлөгч болж гэмээнэ одоо хэлж ярьж буйгаасаа няцаж, 180 градус эргээд л явна.

Төв аймагчуудын хувьд Баттулга гэх хүнд талархаад баршгүй ээ. Эрдэнэ сумын Цонжин болдог дахь Чингисийн морьт хөшөө, 13 дугаар зуун цогцолбор, Хөшгийн хөндийн нисэх буудлаас аваад бүтээн байгуулалтын шинжтэй ихэнх ажил нь манай аймагт бий. Түүнчлэн, энэ хүн Төв аймгийн Жүдо бөхийн холбоонд асар их хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл энэ нутагт төрж өссөн Энхболд гэх хүн юу хийв ээ. Энэ хүн саяхан нутагтаа ирж уулзалт хийлээ. Уулзалтынхаа үеэр үг хэлэхдээ “Монголчуудад хүчирхэг Ерөнхийлөгч хэрэгтэй болохоос булчин шөрмөстэй хүн хэрэггүй” гэх утга санаатай үг хэлсэн. Энэ үгэнд нь би хариу хэлье ээ. Энхболд дарга аа, бүтээлч, хөдөлмөрч хүний булчин шөрмөс зангирч, чангарч явдаг юм. Харин, газрын бичгэнд гарын үсэг зурахад булчин шөрмөс хэрэггүй ээ. Мөн, энд нэг зүйлийн онцлон хэлэхэд хүмүүс Баттулга гэх хүнийг бөх хүн, боловсролгүй гэхчлэн янз бүрээр ярьж хэлж байна. Ганцхан жишээ хэлэхэд, АНУ жүжигчин, бүжигчин гээд зүсэн зүйлийн Ерөнхийлөгчтэй байсан. Тэгвэл бид яагаад бөх, зураач Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫН сонгуулийн штаб


0 Сэтгэгдэл
Ц.Гомбоо татөрийн ажлийг гэртээ талх авахтай адил сэтгэж болохгүй л дээ Улсын ажлийг толгойдоо орсон асуудлаар хамрийн дор хагйрхай байгаа гээд бураад байж болдоггүй юм аа. Амлалтаа биелүүлэхийн тулд өмнөх алдаа оноогоо дүгнэж цэгнэхээс авахуулаад бодож боловсруулах, бодит болмжиндоо тооцох гээд нүсэр ажилтай.Энэ нүсэр ажлаа амьжуулаад хэрэгжүүлж эхдээд байна аав МАН бол угагаа л хүүхэд залуусаа дээдэлж ирсэн түүхтэйг та мэдрээгүй гэж үү!? Зарим нөхдийн муулдаг өмнөх нийгэм хүүхэд залуусаа дээдэлж" Хүүхэд бол манай жаргалант ирээдүймөн", манай хүн амын 75 хувь нь 35-аас доош насний залуус.Манай орон хүүхэд залуусын орон гээд баяр бахдалтай ярьж байсан нь үнэн.Залуусаа "Элбэг баян оюунтай эрүүл чиирэг бие бялдартай өв тэгш хүмүүн болгох уриатай ажиллаж байсныг одоо мартааргүй өтгөс бурлуу бий. Юмыг баларуулдаж гүтгэж болдог байж.Үнэнийг мартаагүй өвгөд дээдэс бас байна аа
Хүн гүтгэхэд их зориг,зүрх хэрэгтэй байдаг юм байна ш дээ эмээ.Хүүгээ гүтгэх эрдэмд сайн сургасанд тань талархаж байна аа
Хамгийн их уншсан