Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Галсан: Х.Баттулгад захих ганц захиас байна, энэ сайхан Монголоо өөд таттугай

“Монгол ялна” хэмээх уриа дэвшүүлэн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулгын Улаанбаатар хотын сонгогч, дэмжигчид, иргэдтэй хийсэн уулзалт өнөөдөр “Улаанбаатар палас”-т боллоо. Энэхүү уулзалтад СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсан оролцож, иргэддээ хандаж үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгад захиасаа захисан юм.

Тэрбээр “Би Баттулгын аавын, нутгийн хийгээд, үеийн өвгөний тухай ярья. Юм их сонин юм. Өнгөрсөн шөнө тэнгэрийн орноо, дэлхийн бөхийн өргөөний үүдэнд Халтмаатайгаа уулзлаа гэж зүүдэллээ. Гэтэл тэнд дэлхийд, эх оронд нь юу болж байгааг яг л зурагтаар үзэж байгаа юм шиг харж суудаг юм байна. Тэгээд зүүн мөрөн дээрээс Монгол Улсын 10 аваргыг гаргасан тэр сайхан бөхийн засуул “Монголд маань улс төрийн том наадам болж байгаа юм байна. М.Энхболд, С.Ганбаатар, тэгээд бүр миний хүү гурав “барилдах”-аар болжээ. Наадам сайхан болох болтугай. Аль нэг рүүгээ хөө биш сүү өргөх болтгуай” гэж хэлж байна билээ.
Би юу хэлэх вэ гэтэл “Хүүдээ төдийгүй гурвууланд нь хэлэх үг байна. Нэгдүгээрт, гурван сая хоёр бум дөрвөн түм 5900 хүнд бэлэн будаа, зөгийн бал цутгаж өгөх биш. Харин найман буман гэр бүлийг өөд татчихаарай. Тэгвэл миний Монгол дэлхийн дэвжээн дээр, улаан Кремль, цагаан хэрэм хоёрын дунд дүнхийсэн сайхан өргөө, дүүрэн жаргалтай ард түмэн болно шүү” гэж манай нутгийн өвгөн хэлж байна билээ.

Энэ ертөнцөд хоёрхон аж төрөх ёс бий. Хүнээр газар борддог, газраар хүн борддог аж төрөх ёсон. Тэнгэрийнхээ хайрласныг газар нь аваад, газрынхаа ургуулсныг мал нь хүртээд. Малынхаа буяныг эдэлж, идэж ууж байдаг нүүдэлчдийн соёл иргэншил гэж гайхалтай зүйл бий. Монголын буян их юм даа. 60 живаа малтай болжээ. Гэтэл 70 живаа мотоцикльтой болж байгаа юм биш үү. Монголын бэлчээр нутгийг мал нь биш ямаан тэрэг сүйтгэж байгаа шүү гэж дээд тэнгэрийн орноос харж байгаа өвгөн надад хэллээ.

Боловсрол бэлэвсрэл болсон, хууль гууль болж хувирсан. Үүнийг зас гэж цаадуулдаа хэлээрэй гэж байна билээ, бас. Бас “Эх хэлээ эрлийз хэл болгож байгаа гэв үү та нар чинь” гэж надаас шатраар шалж байгаа юм шиг асуусан. Би Монгол Улсын төрийн тэргүүн эх хэлээ аварснаар энэ үндэстнээ аварна гэж эд нарын өмнөөс хэлчихсэн шүү.

Хүн төрөлхтний зохиосон зургаахан бичиг байдаг. Түүний нэг нь үдийн нарнаас эх газар руу унасан нарны цацрал шиг монгол бичиг минь байгаа. Монгол Улс сэргэн мандах болгонд тэр бичиг сэргэдэг. Харин бууран доройтох болгонд бусдын эрхэнд булуулдаг. Ардчиллын буянаар энэ бичиг сэргэж байгаа. Үүнийг төрийн бичиг болгох их ажлыг төрийн тэргүүн түүчээлж байх ёстой гэдэг гэрийн даалгавар өгч байна. Төрд эх хэлний мэргэжилтэнгүйгээс болоод буруу нэр томъёо их дэлгэрч байгаа. Жишээ нь, Монгол Улс гээд нэрлэчихсэн.

Товчлохоор МУ болдог. МУ гэдэг бол урд хөршийн хэлээр тэнэг, мал гэсэн утгатай. МУ-ын Ерөнхийлөгч, МУ-ын Засгийн газар гэдэг муу ёр биднийг их сүйтгэж байна. 1990 оны хувьсгалаас хойш Ардчилсан Монгол Улс болсон. Тийм учраас Ардчилсан Монгол Улс гэж нэрлэмээр байна. Товчлохоор АМУ болж, АНУ-гийн урд талд гарах болно. Үүнийг бас бодоорой.

Тэгээд Х.Баттулгадаа хандаад
Чи  таван  ханатай гэрт төржээ
Чи таван тивтэй дэлхийд төржээ
Чи буурал түүхтэй Монголд төржээ
Чи бурхад мэндэлдэг дорно-д төржээ. Ийм учраас энэ сайхан Монголыг өөд таттугай гэж хэлье” хэмээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫН сонгуулийн штаб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан