Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Монгол ялна гэдэг бол худал хуурмаг биш шударга ёс ялахыг хэлж байгаа юм

Нийслэлчүүдтэй хийх уулзалтаа Налайх дүүргээс эхлүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр “Улаанбаатар палас”-т гишүүд, дэмжигчиддээ өөрийн зорилт, мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ардын уран зохиолч П.Бадарч, Т.Галсан, нэр дэвшигчийн охин Б.Намуун нар оролцож, сонгогч, дэмжигчид, ард түмэнд хандаж үг хэлсэн юм.

Уулзалтын эхэнд АН-ын удирдлагууд ээлж дараалан үг хэлж, нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжихийг уриалсан. Мөн түүнийг ямар учраас намаасаа нэр дэвшүүлэхээр болсон, хийж, бүтээж, ажиллаж чаддаг хүн гэдгийг нь ч хэллээ. Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлж, яагаад Монгол ялах ёстойг сонгогчдод санууллаа.

Тэрбээр “Энэ танхимд албан  ёсоор 3500 хүн багтдаг гэдэг. Тэгвэл өнөөдөр 4000 хол давсан хүн цугларсан байна. Гадаа талбайд үүнээс ч олон хүн цугларсан байна. Ардчиллын дэмжлэг ямар аугаа их байгааг хараад би бахархаж зогсоно. АН-аас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүчирхэг Монголын төлөө, Монгол ялна, Монголоо ялуулна хэмээн Х.Баттулга нэр дэвшиж байгаа юм. Үнэн, Монгол ялах цаг болсон. Монголоо ялуулах цаг болсон гэдгийг та бүхэнд хэлье.
Зарим хүмүүс асууж байгаа. Монгол ялна гэж юу гэсэн үг юм бэ гэж. Би тэр хүмүүст нэг л зүйлийг хэлдэг. Монгол ялна гэдэг бол худал хуурмаг биш шударга ёс ялахыг хэлж байгаа юм гэж. Би тэдэнд хэлдэг. Монгол ялна гэдэг бол Монголд гадныхан биш монголчуудын эрх ашиг нэн тэргүүнд тавигдахыг хэлж байгаа юм гэдэг.

Монгол ялна гэж юу гэсэн үг юм бэ гэж зарим хүмүүс, дарга нар, эрх мэдэлтнүүд ихэд гайхаж, асууж байгаа. Би тэр хүмүүст хэлдэг юм аа. Монгол ялна гэдэг бол олигархиуд биш олон түмэн ялахыг хэлж байгаа юм гэдэг. Х.Баттулга нэр дэвшигч энэ уриагаа гаргахдаа бидэнтэй ярилцсан. Би Монголоо гэсэн  том мөрөөдөлтэй хүн. Өнөөдөр 250 гаруй мянган монгол хүн дэлхийн улс орнуудад хар ажил хийж байна. Монгол ялна гэдэг бол монголчууд хар ажил хийхийн тулд гадаад явдаг биш. Дэлхийн том том компаниудад удирдах ажил хийхийн тулд явдаг болохыг хэлнэ гэж Х.Баттулга хэлдэг юм аа.

Х.Баттулга бол бизнесийн туршлагатай хүн. Монгол ялна гэдэг бол бизнесийн агуулгаараа дэлхийн бараа бүтээгдэхүүн Монголын зах зээл дээр зарагддаг биш. Монголын бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр зарагдахыг хэлж байгаа юм аа. Үүний төлөө, Монголын алдрыг дэлхийд цуурайтуулахын төлөө  Х.Баттулга  нэр дэвшиж байгаа юм. Би өнөөдөр АН-ын 180 мянган гишүүдийн олонхийн саналаар энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад их баяртай байгаа.

Х.Баттулга Монголын нэрийг дэлхийн тавцанд олон удаа цуурайтуулж байсан хүн. Олимпийн анхны алтан медалийг авах бүхий л нөхцөл боломжийг Х.Баттулга л авчирсан. Түүний сэтгэл зүрхээ зориулсан, өөрөө хамт барилдаж, зүтгэж бойжуулсан Н.Түвшинбаяр гэдэг агуу бөх 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсан юм шүү. Ийм хөдөлмөрч, зүтгэлтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг монголчууд та бүхэн дэмжээрэй. Монгол ялна. Тулгатайгаа хамтдаа ялцгаая” хэмээн хэллээ.  
0 Сэтгэгдэл
АН-НХААН!!!! ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ОФШОРТ НУУСАН 2,1 ТЭР БУМ АМ.ДОЛЛОРЫГ НЬ МОНГОЛД БУЦААН ОРУУЛЖ ИР! ТЭГЭЭД ЭНЭ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ БҮГДИЙГ НЬ ТАРААГААД ӨГЧИХ. ТЭГВЭЛ ТА НАРЫН ӨНГӨРСӨН 4 ЖИЛД ТАРЬСАН БАЛГЫГ УУЧИЛЖ БОЛЖ БАЙНА.
Тэгээд шудрага ёс гээд шууд хэлчихгүй яасан юм. Гадаадад болж буй тэмцээнд Монгол ялна гээд байгаа юм уу хаашаа юм.
Хамгийн их уншсан