Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
О.Магнай:Оффшор дансанд Х.Баттулгын 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал Ч.Ганхуягийг ав гэсэн

МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор бүсэд 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан. Тэгвэл Ардчилсан намаас түүний энэхүү мэдээлэл нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийн нэр хүндийг гутаах гэсэн худал мэдээлэл хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, хуульч Р.Булгамаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандлаа.

Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай“Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк, твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг явсан. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэжмээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл цацсан. Тиймээс бид уг асуудлыг албан ёсоор хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаж байна. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би ярилцсан. Тэрбээр “Надад оффшор данс болон компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүсэд миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна” гэсэн юм.

Харин хуульч Р.Булгамаа “Иргэн Ч.Ганхуягийн яриад байгаа энэ асуудалд нь ямар ч нотлох баримт байхгүй. Нэр дэвшигчийн хувьд оффшор бүсэд ямар нэгэн данс, компани байхгүй. Харин ч зоригтойгоор улс төрийн шийдэл гаргаж, оффшортой тэмцэж байгаа төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улстөрчдийн нэг байгаа. Тэр яригдаад байгаа “Төгрөг нуур” нь нэр дэвшигч Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тэгээд ч тэр “Төгрөг нуур” гэх газар нь УИХ-аар баталсан стратегийн орд газрын жагсаалтад байхгүй байсан. Энэ мэтээр огт хамаагүй зүйлийг нэр дэвшигчтэй хамаатай мэтээр гүтгэж байна. Ер нь бол Х.Баттулга гэдэг хүнийг гэм буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоодог болохоос иргэн Ч.Ганхуяг тогтоохгүй юм. Түүний энэ үйлдэл нь нэр дэвшигчийн нэр төрд халсан, Ерөхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед иргэдийн санаа бодолд нөлөөлөх гэсэн увайгүй улстөрийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс ч бид гэм буруутай этгээдийг зохион байгуулалттай тараасан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байна” гэлээ. Хуулийн хугацаагаар бол уг асуудлыг гурав хоногийн дотор шалгах ёстой. Тиймээс тун удахгүй иргэн Ч.Ганхуягийн Ерөнхийлөгчийн сонгууль зориулан нэр дэвшигч Х.Баттулгын нэр хүндэд халдсан үйлдэл нь тодорхой болох юм байна.

0 Сэтгэгдэл