Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
ОЛОН УЛСЫН ISO 30400 ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГЦ СТАНДАРТЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
ШАТРЫГ БҮХ НИЙТИЙН СПОРТ БОЛГОХОД АНХААРЧ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
С.Бямбацогт: Дараагийн сайд нарын асуудал яригдаагүй байна
Ховд аймгийн Мянгад суманд 19.8 МВт-ын нарны цахилгаан станц барих гэрээ байгууллаа
Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүлэг гаргажээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Х.Баттулга: 60 тэрбумын хэрэг сөхөгдмөгц намайг оффшортой хэмээн бухаж байгаа хэрэг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын дараах асуулт хариулт, чөлөөт ярилцлагаас онцоллоо.
Говь-Алтай аймгийн иргэн Т.Содоо:

-Саяхан зурагтаар “Хас”-ын Ганхуяг гэдэг хүн таныг оффшор данстай гэхчлэн мэдээлэл хийсэн. Үүнээс үүдэж иргэд, сонгогчдын дунд эргэлзээ үүсээд байна. Тантай нүүр тулан уулзаж буйн хувьд энэ асуудалд хариу өгөөч ээ гэж хүсч байна?
-Сонгууль ойртох тусам энэ байтугай гүтгэлэг хийнэ ээ. Ганхуяг гэж хүн 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гээд “Форбес” сэтгүүл дээр тавьдаг үнэлгээг монтаж хийгээд гаргаж байгаа юм. Яагаад ингээд байгаа юм гэхээр “Хас”-ын Ганхуягийн ах нарын ихэнх нь өөрсдөө оффшор данстай, тэрийг нь Панамын оффшор бүст байрлаж байгааг нь албан ёсоор зарлачихсан. Энэ асуудлаас гадна 60 тэрбумын хэргийг нь Авлигатай тэмцэх газар, Ерөнхийлөгчид өгчихтэй зэрэг үүний эсрэг юм хийж байгаа нь энэ. Ах нарынхаа гар хөл болж, хамгаалж байгаа царай нь тэр. Цаашид энэ байтугай гүжир гүтгэлэг ирнэ. Та нар санаж байгаа байх. Сонгуулийн өмнө “Баттулга маш их өртэй юм гэсэн. Компаниуд нь татварын өртэй” гэхчлэн худал мэдээлэл маш их цацсан. Өртэй хүн, оффшор данстай хүн Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байх уу. 60 тэрбумын асуудал нь сөхөгдөөд ирэхээр ингэж байгаа юм. Надад оффшор гэх бүст хадгалах мөнгө байхгүй. Хоёрдугаарт, өдий хүртэл тийм хулгайч сэтгэхүй төлөвшсөнгүй ээ. Би шинэ сум төслийг барихдаа хувиасаа гурав орчим тэрбум төгрөг гаргаж байж дуусгасан. Нүүрснээс шингэн түлш гаргах төсөлд дөрвөн сая евро буюу монгол төгрөгөөр 12 тэрбумыг хувиасаа зарцуулж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Жүдо бөхийг хөгжүүлэхэд жил бүр дунджаар хоёр тэрбум төгрөгийг хувийн компаниудаасаа гаргадаг. Улсын төсөв хаанаа ч хүрдаггүй. Үүгээр юу хэлээд байна гэхээр эцэг эх минь надад ийм хулгайч зан, сэтгэхүй суулгаагүй ээ. Энэ бол ээлжит монтаж, гүтгэлэг. Цаашид сонгууль дөхөх тусам гүтгэлэг бүүр ихсэх байх, битгий тэр болгонд итгээрэй.
Х.Баттулга: Хийсэн ажил, хэлэх үг ч байна. Юунаас айна гэж
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Х.Нанжид:

-Таныг халз мэтгэлцээнээс зугтсан гэх мэдээлэл хэвлэлээр их явах боллоо. Алтайчуудад маань энэ асуултад нэг хариу өгөөч ээ гэж хүсч байна?
-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 6-ны өдрөөс хойш бидний бүх ажил цаг нартайгаа төлөвлөгдсөн. Өнөөдөр 11 дэх аймагтаа төлөвлөсөн ёсоор ажиллаад явж байна. Та бүхэнтэй уулзалт хийхээр тов зарлачихаад сум, багаас өчнөөн хүн ирчихсэн байхад зурагтаар гарах гээд хот руу явчихвал яах вэ. Дараа нь дахиад уулзалт зарлахад та бүхэн ирэхгүй биз дээ. Ийм л юм болсон. Энэ сонгуулийн нэг онцлог нь маш богино хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзалт хийх. 18-хан хоногт багтаах ёстой. Мэтгэлцээнийг Төв аймгийн уулзалтын өмнөхөн зарлаж байгаа юм. “Маргааш төв аймагт уулзалттай юм байна, халз мэтгэлцээн зарла” гэж үүрэгдсэн нохой аргуудынх нь нэг. Түүнээс мэтгэлцээнээс нь айж эмээгээд байсан юм ер алга. Яахав, харахад дуугүй царайтай боловч ярьж хэлэх ёстой цагтаа, дуугарсан шиг дуугаараад даваад л гарна. Би худлаа ярьсангүй, хулгай хийсэнгүй. Надад хийсэн ажил байна, хэлэх үг ч байна. Юунаас айна гэж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫН сонгуулийн штаб
0 Сэтгэгдэл