Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Гэм зэмгүй хүнийг хууль, шүүхээр далайлгаж, хорьж цагддаг байдалд цэг тавина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Говь-Алтай аймгийн иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын дараах асуулт хариулт, чөлөөт ярилцлагаас хүргэж байна.

Говь-Алтай аймгийн иргэн М.Галбадрах:

-Аж үйлдвэрийн парк, төмөр замын асуудал ямар шатандаа явна вэ. Хэрэгжүүлэх боломж байна уу. Хоёрдугаарт, баруун аймгуудыг төмөр замд холбох тухайд ямар байр суурьтай явдаг вэ?
-Монгол Улс далайд гарцгүй орон. Далайд гарцгүй орны хамгийн оновчтой, үр ашигтай тээвэр нь төмөр зам. Агаарын тээврээр их хэмжээний баялаг зөөгөөд байх боломж байхгүй. Үүгээр зөвхөн аялал жуулчлал л хөгжинө. Тэгэхээр бид малаас гаралтай түүхий эд, газрын баялгаа боловсруулж улмаар экспортлох ганцхан зам үлдэж байгаа нь төмөр зам. 2013 оны зургадугаар сарын 24-нд УИХ 76 гишүүнтэйгээр хуралдаад төмөр замын бодлогыг баталсан. Түүхэндээ анх удаа Бээжин, Кремлид бус Монгол Улсдаа, их хурлын танхимдаа 76 гишүүн тойрч суугаад энэ бодлогоо баталсан. Энэ бодлого дангаараа 5400 км. Эхний ээлжинд 1800 км-ийг говийн бүсийн хэвтээ, гурван босоо тэнхлэг буюу Орос, Хятад хоёрын дундуур явж байгаа транзит тээвэр. Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгуудад төмөр замын бодлого батлагдчихсан байгаа. Төмөр зам тавигдаад эхэлбэл улс орны хөгжилд асар их дэм болно. Харамсалтай нь, энэ бүхнийг нөгөө 30 гэр бүл цагдаа, хүчний байгууллагатайгаа хамтарч байгаад тас зогсоочихсон байна. Төмөр зам бол Монгол Улсын хөгжлийн хамгийн том салбар. Энэ салбарыг хөгжүүлэх тал дээр энгийн иргэд ч мэдлэгтэй болох шаардлага тулгараад байна.

Говь-Алтай аймгийн иргэн н.Будгэрэл:

-Хэрвээ та Ерөнхийлөгч болвол хоёр хөрштэйгөө хэрхэн хамтран ажиллах вэ. Ямар байр суурь баримтлах вэ. Түүнчлэн, олон нийтийн сүлжээнд хэрвээ таныг Ерөнхийлөгч болвол олон улсын хөрөнгө оруулалт, ОУВС-ын зээл тусламжийн хэмжээ багасна гэсэн юм яваад байгаа. Энэ тухайд тайлбар хэлж өгнө үү?
-Монголчууд бид хоёр хөрштэйгөө харилцдаг түүхэн туршлагатай. Найман зууны тэртээ ямар байсан юм, зургаан зууны тэртээ ямар байв, 1911 онд ямар байсан юм, 70 жилийн турш яаж байв гэхчлэн дипломат ёс жаягийн хүрээнд харилцсаар ирсэн. Би хувьдаа энэ тухайд нэг юм хэлж байгаа. Харилцан ашигтай ажиллая гэж. Монголд үйлдвэрлэсэн махыг яагаад оросууд авдаггүй юм. Монголд үйлдвэрлэсэн ус, хүнсний бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнийг хятадууд яагаад авдаггүй юм. Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн яагаад 80 хувийн татвартай байгаа юм. Тиймээс хоёр хөрштэйгөө, ер нь гадаадын аль ч улс оронтой нэн түрүүнд харилцан ашигтай экспорт, импортын худалдааг тэнцвэржүүлэх бодлого барьж ажиллана гэж байгаа.

Говь-Алтай аймгийн иргэн Н.Лхагваа:

-Монголын төр 70 жилийн өмнөх шигээ гэм зэмгүй хүнийг хэлмэгдүүлдэг боллоо. Алтайчууддаа цэвэрус уулгах гэж сэтгэл зүрхээ зориулан зүтгэж явсан нэгнээ хэлмэгдүүлж, хуулийн байгууллагаар шалгуулж байна. Шүүх цагдаа, прокурор хувь хүн, намын эрх ашгаар хөдөлдөг болсон энэ үед та Ерөнхийлөгч болвол яаж засч залруулах вэ?
-Би түрүүнд яриандаа дурдсан. Хорих 461 дүгээр ангид дандаа юм хийж бүтээсэн манай намын хүмүүс таны хэлсэн шиг шударга бус шүүлтийн дүнд очсон. Зам тавьж байсан, барилга барьж байсан, ажил хийж байсан хүмүүсийг бүгдийг нь сэжигтнээр татан аваачиж хорьж цагдсан. Энэ байдал цаад утгаараа юу хэлж байна гэхээр Монгол Улсад юм хийж бүтээдэг хүмүүсийг айлгаж хууль шүүхээр далайлгадаг, хорьж цагддаг болжээ л гэсэн үг. Хийж бүтээхгүйгээр ашигт малтмалаа түүхийгээр нь гаргаад байдаг хүмүүс авлига авсан хэр нь эрх чөлөөтэй явах ёстой юм шиг байна. Манлай-Эрдэнийн талаар би сонссон Лхагваа гуай. Говьд усны асуудал хамгийн хүнд байдаг. Уснаас үүдсэн дотор эрхтэний өвчлөл хамгийн өндөр байдаг. Энэ асуудлыг нь шийдэх гэж яваа хүнээ эрүү үүсгээд хорьчихоор алтайчууд яах юм бэ. Миний зүгээс уриалмаар байгаа юмаа. Асуудлыг шийдье гэсэн хүнээ өмгөөлж хамгаалж нэгдээч ээ алтайчууд аа. Өнгөрсөн жил намайг элдвээр гүтгэж, цагдаа сэргийлхээр далайлгаж байхад Баянхонгорын сум болгоноос хүмүүс цуглаж нэгдээд, хотод ирж ордны гадаа жагсч байсан. Бид нар эвлэлдэн нэгдэж, зөв юм хийж байгаа хүнээ хамгаалж чаддаг болмоор байна. Тантай санал нэг байна. Хийж бүтээж байгаа, Ардчилсан намаар овоглосон хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа. Энэ асуудалд цэг тавина гэдгээ байнга илэрхийлж, ярьж яваа. Ингэхийн тулд удахгүй болох сонгуулиар сонгогч олны гаргах шийдвэр чухал байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГЫНсонгуулийн штаб

0 Сэтгэгдэл
hehehe
Хамгийн их уншсан