ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
Г.Өсөхбаяр аварга МАН-ын сонгуулийн штабтай заргалдах уу
Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаанд төрийн албан хаагчдыг авч явж байна, ашиглаж байна гэх мэдээлэл сошиал ертөнцөөр нэг тархах болов. Гэсэн хэдий ч намайг сурталчилгаандаа ашиглаж байна гэх гомдол гаргасан нь үгүй. Харин хэдхэн хоногийн өмнө Г.Өсөхбаяр аварга эр зориг гаргаж “Ардчилсан намын сонгуулийн төв штаб гэсэн хаягтай нэвтрүүлэгт миний дүрсийг оруулж ашигласан байна. Өмнө нь авахуулсан дүрс бичлэгийг ашиглаж. Би өөрөө төрийн тусгай албаны албан хаагч. Сонгуулийн сурталчилгаанд орох нь хуулиараа хориотой байдаг. Ардчилсан намын нөхдүүд ашигласан дүрс бичлэгээ даруйхан зогсоогооч ээ” хэмээн мэдэгдсэн удаатай. Ийн өөрийгөө төрийн албан хаагч, намайг сонгуулийн сурталчилгаандаа битгий ашигла гээд байхад л МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа М.Энхболдын сурталчилгаанд түүний зургийг ашиглаж орхижээ. Тэгэхээр тун удахгүй Г.Өсөхбаяр аварга намайг сурталчилгаандаа ашиглачихлаа гэж мэдэгдэл хийвэл гайхах хэрэггүй нь байна шүү.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7.11-д “Сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох, түүнчлэн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй хүнийг татан оролцуулах”-ыг хориглосон байдаг юм. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнээр ажилласан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болдог байна.

0 Сэтгэгдэл