Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатараас салснаар ХҮН-ын үймээн дууслаа

ХҮН-аас хэвлэлийн хурал зохион байгууллаа. УДШ-ийн 2017 оны зургадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын даргаар Б.Найдалааг бүртгэсэн гэнэ. Тэрээр энэ тухайгаа хэвлэлийн хурлын эхэнд мэдээлэв. ХҮН-ын дарга Б.Найдалаа:

-ХҮН үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн бодлого, мэдлэгтэй, улс орны хөгжлийг тодорхойлох улс төрийн хүчин болохоор бодлогоо тодорхойлсон.
Бид зорилгын дагуу ажиллах явцдаа улс төрийн богино хараатай, ашиг хонжоо харсан, ёс зүйгүй хүмүүстэй хамтран ажиллаж, удирдлагадаа оруулснаас дэмжигч олныхоо итгэлийг алдсанаа гүнээ ухамсарлаж, нийт иргэд, дэмжигчдээсээ уучлалт хүсч байна.

Цаашид бид анх байгуулагдсан зорилгынхоо дагуу улс орны тулгамдсан асуудалд дүгнэлт өгч,  тууштай ажиллах болно хэмээлээ.
ХҮН-ын ерөнхий нарын бичгийн дарга Гантулга “ХҮН-ын даргаар Б.Найдалааг бүртгүүлэхээр УДШ-д  гурван ч удаа хандсан. УДШ-ээс нам дотроо зөрчилтэй байгаа учраас хүсэлтийг цуцаллаа гэсэн шийдвэр гарсан. Харин 2017 оны зургадугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ХҮН-ын дотоод зөрчил арилсан учраас бидний хүсэлтийг биелүүлж, ХҮН-ын даргаар Б.Найдалааг сонгон бүртгэлээ” гэв.  Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Дотоод зөрчил гэж юу вэ?


-Тухайн үед манай намын гишүүн байсан С.Ганбаатар болон дүрмийн дагуу сонгогдсон намын удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол нь дотоод зөрчил юм. С.Ганбаатар нь тухайн үед ХҮН-аас гарч өнгөрсөн 2016 оны сонгуульд нэр дэвшсэн. Одоо С.Ганбаатар МАХН-д элсэж орсноор бидний дотоод зөрчил дууссан. ХҮН С.Ганбаатараас салж, үймээн үүгээр дууслаа.

-ХҮН цаашид ямар ажил хийх вэ?


Өнгөрсөн оны хоёрдугаар сарын үймээнээс хойш манай намд хэд хэдэн онцлох үйл явдал болсон. Манайх УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй. Манай намын гишүүн байсан хүн өөр намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан. Үүнтэй холбоотой гишүүнчлэлийн хөдөлгөөн үүссэн. Бид гишүүнчлэлээ бүртгэхээс ажлаа эхэлнэ. Цаашдаа намынхаа стратеги төлөвлөлтийг эргэж харж, хянана.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих вэ?


-Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн. Харамсалтай нь сонгогч бидэнд сонголт алга. Парламентад суудалтай гурван намаас шигшиж шигшиж гаргаж ирсэн гурван  хүн нь гурван нэр дэвшигч байдаг. Бид хэнийг сонгох вэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөр нь шинжинэ. Харамсалтай нь хов жив, хувийн чанартай асуудал бидний тархийг боож байна. Монголчууд бид төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

-Намын зорилгод өөрчлөлт орсон уу?

-ХҮН-ын анх  байгуулагдсан зорилго, шинж чанарт анхнаасаа яг хэвээрээ байгаа. Бүрэлдэхүүн нь ч хэвээрээ байгаа. Зөвхөн богино хугацааны ашиг хонжоо харсан зарим хувь хүмүүсийг бид эгнээндээ нэгтгэсэндээ, түүнээс сэргийлж чадаагүйдээ, хамгаалж чадаагүйдээ, түүнээс болж 2016 оны УИХ-ын сонгуульд орж чадаагүйдээ, бидэнд итгэж найдаж байсан олон мянган хүний итгэлийг алдсандаа үнэхээр гэмшиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлал эрж байгаагаад дахин илэрхийлье. Цаашдаа нийгмийн захиалга байгаа. Монгол Улсын асуудал хэвээр байгаа цагт ХҮН тууштай тэмцэх болно.  ХҮН хариуцлагатай, буруугаа хүлээх чадвартай нам гэдгээ үүгээр илэрхийлж байна.  С.Ганбаатар ХҮН-ын дэмжигчдээс уучлал хүсэх ёстой.

0 Сэтгэгдэл
Сэрүүн зүүдэлсэн Лалар минь чи хэн юм 1ч комент алга.Хаха
Хамгийн их уншсан