Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дагвадорж: Мен казахдарды жаксы көрем. Баттулганын жениси барша халыктын жениси, казахтын жениси

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын Баян-Өлгий аймагт хийж буй уулзалтын үеэр Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин Асашёрюү Д.Дагвадоржийн хэлсэн үгнээс.

Сайн байцгаана уу Өлгийчүүд ээ. Надад олон сайхан казах дүү нар байдаг, хайрлаж хүндэлж явдаг олон сайхан казах ах нар байдаг. Би Өлгийд ирэх дуртай. Казахстанд явж байхад Өлгийн казах дүү нар маань их таардаг. “Нутгийн ах минь ирлээ” гээд тэвэрч авахад нь өөрийн эрхгүй баярлаж, огшдог. Казахстанд очсон өлгийчүүдийг казах бус монголчууд гэж нэрлэдэг, дууддаг. Гэтэл бид өөрсдөө казахууд гэж ярьдаг. Үүнийг өөрчилмөөр байна. Бид бүгдээрээ нэг монголчууд юмаа. Цөөнх нь төрөө дээдэлсэн, төр нь цөөнхөө хүндэлсэн тийм төртэй, Ерөнхийлөгчтэй байхыг хүсч байна. Тэр хүн бол яах аргагүй Халтмаагийн Баттулга билээ. Би та бүхнийхээ шашин, уламжлалыг хүндлээд энэ индэрт тэргүүндээ казах малгай өмсч гарч ирлээ.

Дэлхий даяар тархан суурьшсан хийгээд эх орондоо буй нийт казах түмэндээ нэгэн уриалга хүргүүлмээр байна аа. Миний бие казах хэлэндээ сайнгүй ч гэлээ мэндийн зөрүүтэй хүн. Тиймээс бичсэн зүйлээ уриалга маягаар уншиж өгье өө. Алдаа эндэгдэл гаргавал хэлж засаарай.

“Ассалаумагаликум Баян-Өлгий халкы, Жаз жайлы болсын. Демократиялык партиядан атын усынган Баттулга Халтмаа улын барамиз колдаймыз. Мен казахдарды жаксы көрем. Баттулганын жениси барша халыктын жениси, казахтын жениси. Ховд, Дархан, Эрдэнэт, Налайхтагы казахтар барлыгымыз Баттулганы колдайых.

Рамазан Хабыл болсын. Тек алга.
“Сайн байна уу Баян-Өлгий аймгийн ард түмээн. Сайхан зусч байна уу. Ардчилсан намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулгыг дэмжиж бүгдээрээ саналаа өгцгөөе өө. Би казахуудад хайртай. Баттулгын ялалт бүх ард түмний ялалт, казах ард түмний ялалт байх болно оо.
Ховд, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Налайх дүүрэгт байдаг казах үндэстнүүд бүгдээрээ Баттулгыг дэмжье. Та бүхэнд Рамадан сарын баярын мэнд хүргэе. Өлгийчүүддээ баярлалаа”


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан