Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Доржзодов: http:sixtybln.mozello.com сайтад бүх болсон үйл явдал эх хувиараа байгаа

2016 оны УИХ-ын Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлага М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй,  түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байгаа бичлэг цацагдсан. Эвлүүлэг гэж хүмүүсийг төөрөгдөлд оруулаад байсан уг бичлэгийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодовыг өнөөдөр хамгаалалтад авч байна гэх нэрийдлээр цагдаа нар баривчлах гэж оролдсон байна. 

Энэ үеэр Г.Доржзодов хэвлэлийнхэнд цонхоор өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
 
Шөнө 1 цагийн үед 50 гаруй цагдаа ирж байшингийн хоёр талаар хамгаалалт хийсэн. Ямар нэгэн прокурорын зөвшөөрөл, бичиг баримт үзүүлээгүй. Үүнийг нь гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж, иргэн хүний эсрэг үйл ажиллаагаа явуулаад отолт хийж байна гэж ойлгосон.

Хамгаалалтад авч буйгаа аав тань хамгаалалт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасантай холбоотой гэж тайлбарласан. Тэр дор нь аав, ээж рүүгээ утсаар ярьсан. Тэд маань 70 гаруй насны хүмүүс учир фэйсбүүк хуудас ашигладаггүй. Тэгэхээр дээрх тайлбарыг өгч буй цагдаа нар худлаа яриад байгаа нь ойлгомжтой.

Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхэлж миний амь насанд халдана гэж удаа дараа заналхийлж, дарамталсан. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сард дарамталсан.Тагнуулынхнаар бариулсан.Хүүхдийн тоглоом шиг зохиомол хэргээр намайг гүйцэтгэх ажил зөрчсөн гэж үзсэн.

Цагдаа нар дарамтад орсон учир хүчээ татан буулгаж гурав нь цагдаа л үлдсэн байна. Хотхоныг бүслэх нь ямар ч утгагүй зүйл юм.

2014 оны 9 дүгээр сарын 8-нд Гандангийн доор байдаг “Шинэ монгол хаад” групп гэдэг зургаан давхар барилгын дөрвөн давхарт МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар болон миний бие оролцсон уулзалт болсон. Энэ уулзалтын 90 минутын бичлэгийг би интернэтэд байршуулсан. Хүмүүс ямар утгатайг нь ойлгосон байх. Дагалдах файлуудыг нь ч мөн адил байршуулсан. Намайг дарамтлах байдлаа үргэлжлүүлэх юм байна, хууль хяналтын байгууллагынхан намайг ороох юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

 6 дугаар сарын 1 буюу бүх нийтээрээ амардаг, архи зардаггүй өдөр надтай таван жилийн өмнө хамт ажилладаг байсан хүнээр дамжуулж, 750 гр архи өгч явуулаад, хүсч байгаа сургуулиа нэрлэ, улсаа сонго, дээр нь хоёр өрөө байр өгье, энэ хэргийг дөрвөн жилийн турш орхиод алга бол гэдэг мессэж өгүүлсэн. Хэн үүнийг өгүүлсэн юм бэ гэж асуусан чинь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гэсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гуравхан хүн л байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Элбэгдорж, М.Энхболд, Ж.Эрдэнэбат гэж. Би өөрөө Үндэсний аюулгүй байдалд ажиллаж байсан болохоор энэ бүгдийг мэднэ.

6 дугаар сарын 6-нд надтай жилийн өмнө хамт ажилладаг байсан хүнээр маань уулзая гэж дуудуулсан. Тэгээд яг юу хүсээд байгаагаа хэл гэсэн байсан. Ингэж асуулгасан хүн нь Амундара байсан. Хүмүүс “Ийгл” телевизийнх гэдгээр нь илүүтэй таних байх.

6 дугаар сарын 9-нд М.Энхболд ганцаарчилж уулзая гэдгээ нэг том бизнесмэнээр дамжуулж хэлүүлсэн. Тэр уулзалтад М.Энхболд ирээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнбат ирсэн. Тэгээд 90 минутын бичлэг эвлүүлэг байсан юм аа гэсэн бичлэг хийж өг, тэгээд хүссэн мөнгөө аваад гадаад руу явж болно гэж хэлсэн. Мөнгөний хэмжээ нь 1 сая ам.доллар. Тэгээд гэр бүлийнхний чинь визийг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн. Тэр том бизнесмэн нь тэр мөнгийг нь гаргана гэж байсан юм. Хүний эрхэнд халдахгүй гэдэг үүднээс нь нэрийг нь хэлэхгүй.

Одоо миний аюулгүй байдлын баталгаа маань ердөө л энэ орон байр, халдашгүй байдал. Дээрээс нь олон улсын байгууллагуудад энэ асуудлаар хандах ёстой гэж үзээд дөрөвдүгээр сард хандсан. Удахгүй хариу нь ирэх байх.

4 дүгээр сарын 5-нд Ганбаатар манай гэрийн гадаа отолт хийгээд намайг заналхийлж маргааш ирж уулз гээд шаардаад явсан. Заналхийлэл нь бүтэн жил шахуу үргэлжилсэн болохоор би хэлэх үгээ баримтжуулахаар өөрийнхөө МР3-аар бичлэг хийсэн. Гэтэл түүнийг маань Ганбаатар хамгаалалтын албаны хүмүүстэйгээ нийлээд дээрэмдэж авсан. Тэгээд хэд хоногийн дараа Тагнуулын ерөнхий газарт өргөдөл гаргасан байсан. Өргөдөлдөө надтай хороололд явж байгаад тааралдсан, маргааш нь ажил дээр тагнуулын төхөөрөмж авч орж ирж бичлэг хийсэн гэж бичсэн байна билээ.

4 сарын 14-нд Тагнуулынхан намайг “Ариг” банкны хажуу талын кафенаас баривчилсан. Энэ талаарх бичлэгийг Сонор хамгаалалтын албаныхнаас гуйж аваад интернэтэд байршуулсан.

Хараат биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон миний сайтуудаас мэдээллээ аваарай гэж хэлье. Миний сайтад хуурамч юм байхгүй. Бүх болсон үйл явдал эх хувиараа явж байгаа. Интернэтэд тавьсан тэдний мессэж зөвхөн нэг хэсэг нь юм шүү. Цаана нь зөндөө бий. Миний албан ёсны сайт бол www.dorjzotov.com, нэг бол org гэсэн хаяг бий. Хамгаалалттай сайт үүсгэсэн хэрэг. Өмнө нь фэйсбүүкт тавьсан мэдээллүүд маань бусдад харагдахгүй байна гэсэн мэдээллүүд ирсний үндсэн дээр дээрх сайтуудад мэдээллээ зөөсөн байгаа.
0 Сэтгэгдэл
Хэмжээндээ чалчаач.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 750 грам архи хүнээр явуулаад чамд хахуул амалсан байдаг....ккк Энэ чинь шар хадны хүн үү үгүй юу
МАН НАМ БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан