Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Амарбаясгалан: Жүдогийн тамирчин Г.Доржзодовыг цохиод унагачихлаа гэж бодоход...

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэдхэн минутын өмнө Г.Доржзодовыг МАН хамгаалалтад авах гэж байсан тухай мэдээлэл хийв. Харамсалтай нь, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэлдээ Жүдогийн хэдэн тамирчныг маань бусдын эрхэнд хууль бусаар халдагч мэтээр хэлж байгааг хүн бүр анзаарав. Сонгууль болдгоороо болно. Сонгуулийн маргаашаас бидний амьдрал үргэлжлэнэ. Жүдогийн тамирчид маань тив дэлхийд Монголынхоо алтан соёмбот далбааг мандуулахын төлөө нойр хоолгүй зүтгэж, хөлс хөдөлмөрөө зориулж явна. Гэтэл МАН дэлхийд Монголын нэрээ цуурайтуулж, хэдэн улстөрчдөөс илүү Монголыг сурталчилж байдаг тамирчдаа зодоонч, цохионч гэж хүлээж авч, нийгэмд ийм мэдээлэл хүргэж байгаа нь үнэхээр харамсалтай. Бохир улстөрөө хийхдээ Монголын төлөө хөлсөө урсгаж явдаг хэдэн тамирчнаа бүү хавчуулаасай билээ. Жүдогийнхон Олимпоос алтан медаль авч, хагарсан Монголд эвлэрэл авчирч байсан нь саяхан шүү дээ.

Түүний ярьсныг тоймлон хүргэе.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж байгаа энэ цаг үед өрсөлдөгчдийн зүгээс сонгуулийн хар технологийг нэлээдгүй хэрэглэж, өндөр зохион байгуулалтттайгаар манай нэр дэвшигчийг, манай намыг гүтгэн гүжирдэх үйл явдлууд хэрээс хэтэрч байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын штабын зүгээс зориудаар зохион байгуулсан, эвлүүлсэн нийтлэл нэвтрүүлгийг олон нийтэд түгээж байна. Түүний нэг болох 60 тэрбумын асуудал байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр энэ 60 тэрбумын асуудал сөхөгдөж эхэлсэн. Орон нутгийн сонгуулиар ч гэсэн дахин яригдсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч мөн энэ 60 тэрбумын асуудал яригдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байсан цаг үеэс энэ 60 тэрбумын асуудлыг янз бүрийн байдлаар олон нийтэд хүргэхийг хичээж ажилласан байна, Ардчилсан намын зүгээс.

Тиймээс манай намын гишүүд, дэмжигчид, ахмад зүтгэлтнүүд бидэнд сануулж, анхааруулж, болгоомжлуулсан. Үүнтэй холбогдуулаад бидний зүгээс анхаарал тавьж иргэн Доржзодовыг Монгол төр, төрийн өмнө үүрэг хүлээсэн хууль хяналтын байгууллага хамгаалалтдаа авах зайлшгүй шаардлага тулгарсан. Эрсдэл нь манай нам дээр, манай нэр дэвшигч дээр аюул нь нүүрлэсэн байгаа. Тэр сэтгэл зүйг АН-аас нэр дэвшсэн Х.Баттулгын сонгуулийн штабаас зориудаар зохион байгуулж хүргэсэн учраас бид Доржзодовыг хамгаалалтдаа авахыг хүсч байгаа юм. Хэн нэгэн жүдогийн тамирчин очоод Доржзодовыг цохиод унагачихлаа гэж бодоход энийг М.Энхболд хүн явуулаад цохиж унагалаа гэдэг яриаг гаргах, хүлээж авах сэтгэл зүйг нь бэлдсэн байгаа учраас МАН анхаарал тавьсан.  Тэр ч үүднээс ЦЕГ, ТЕГ-т өчигдөр үдээс хойш манай намын төв штабаас хүсэлт хүргүүлсэн. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр өглөөний үйл явдал болсон. Гэхдээ яг юу болж байгаа талаар цагдаагаас мэдээлэл авахыг хүссэн боловч холбогдож чадаагүй байна гэв.
0 Сэтгэгдэл
Амарбаясгалан яаар яаруу тэвдүү байх юм бэ жүдочид монгол улсын нэрийг тив дэлхий олимпийн тэнгэрт мандуулж байгаа харин чи яагаад тамирчидад бухимдаад гүтгээд байгаа юм бэ эхлээд ялгаж ойлгож сур тэд бол боксчид биш бөхчүүд боксын тамирчид ч гэсэн хаана хүн зодоод байсан юм бэ мэдэхгүй байна ёс зүй гэдгээ маниар хэлүүлэлтгүй мэдмээр юм үгүй бол гөрдөж л байвал хамаагүй юу
Хамгийн их уншсан