ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Х.Тамир: Бид сурах бичгийн хуудас бүр дээр нь илтгэх хуудас авч, баталгаажуулж, хэвлэх зөвшөөрөл өгдөг
Б.Мөнхтамирыг БОУАӨ-ийн дэд сайдаас АҮЭБ-ийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ
Одоогоор 53 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна
10-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
ХЗБХ: Ерөнхий хяналтын сонсгол /2026.10.07/
Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно
Нийслэлийн хэмжээнд 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулна
ОХУ, Хятад, Монголын худалдаа эдийн засгийн форум болж байна
Нийслэл Улаанбаатар хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Худалдаа эдийн засгийн нэгдсэн XIII форум болж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин, БНХАУ-ынОлон улсын худалдаа дэмжих хорооны даргын орлогч Чэнь Жоу нартай уулзаж хэлэлцээр хийсэн байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд хамтын ажиллагаа өргөжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд хөрш орнуудтайгаа харилцан ашитай тэг эрхийн үндсэн дээр харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үндэс гэлээ.
Энэ удаагийн форумд гурван орны 350 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Төлөөлөгчид энэ гурван өдөр, түүхий эд, бараа бүтээгдхүүн, хүнсний зүйлийн хилийн худалдаанаас гадна хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, экспорт-импортын ачаа тээвэрлэлт зэрэг олон асуудлыг харилцан ярилцах юм.
2017 оны эхний дөрвөн сарын байдлаарМонголын гадаад худалдааны нийт эргэлтийн 80 хувийг нь Орос Хятад улсууд эзэлж байгаагийн 335 сая доллар нь ОХУ-д, 2,1 тэрбум доллар нь Хятадад ногдож байна. Энэ нь өмнөх 2016 оны мөн үетэй харьцуулахад Оростой хийх худалдаа 46, Хятадтай хийх худалдаа 51 хувь өссөн дүн юм.
Нийслэл Улаанбаатар хотод Монгол, Орос, Хятад гурван улсын Худалдаа эдийн засгийн нэгдсэн XIII форум болж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин, БНХАУ-ынОлон улсын худалдаа дэмжих хорооны даргын орлогч Чэнь Жоу нартай уулзаж хэлэлцээр хийсэн байна.

0 Сэтгэгдэл